Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.18/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төсөл –ийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
"Саалиа бэлдэхээр саваа бэлд гэж үг бий. Бид саваа бэлдэх гэж байгааг ойлгож байна. Харин сааль нь хаана байна вэ гэж асуумаар байна. Гадаадаас түүхий нефтиэ аваад дотоодын хэрэгцээгээ хангах байх. Ингэхдээ ханш нь дэлхийн зах зээл дээрх ханшаар явна. Харин дотоодынх байхгүй шүү дээ. П.Очирбат гуай дээлээ мялааж байсан бол. 2007 онд Л.Болд 1991 оны гэрээгээр нь хятадуудад бэлэглэсэн. Засгийн газрын хурлаар орохгүй. Ашигт малтмалын газрын дарга нь гарын үсэг зурсан.
Үүний дараа шийдье гэтэл 2014 онд Ц.Нямдорж сайд Газрын тосны тухай хуулийн 41.5 гэдэг заалтаар 1991 оны гэрээ энэ хуульд хамаарахгүй гэсэн. Байгаа ганц дотоодын нөөц гэж байгаа чинь Газрын тосны хуульд хамаарахгүй. Одоо хаанаасаа дотоодын нөөц гаргаж авах гэж байгаа юм бэ? Эсвэл Петрочайна дачин тамсагтай ямар нэг тохироо хийж байгаа юм уу?
Эдний талбайгаас төрийн хар хайрцагны бодлогоор чөлөөт бүс гэж нэрлээд хадгалаад авсан чинь 500га г хятадад зарлаа гэж шоу хийгээд буцаагаад петрочайнад өгчихсөн шүү дээ. Сүүлдээ Ж.Батзандан өөрийн найз Амарсайханыг ашигт малтмалын газар нэг даргаар тавьсан. Ярилцсан бичлэг ч бий гэсэн.
Бид энд саваа бэлдээд байдаг. Угтаа дотоодын нөөц дээрээ суурилан ашигаа тооцон бэлдэхээс биш гаднаас ирэх нөөц дээр үйлдвэрээ байгуулах тухай ярих хэрэггүй. Дотоод нөөц дуусвал гаднаас авах тухай ярина л гэнэ. Үүнээс гадна ОХУ хоолой татна гэж байна. Тэгэхээр тэрбумаар ийм үйлдвюэр ярих нь сонирхолтой байна. Аливаа бизнес хөрөнгө оруулалтаас гадна ашигаа тооцож үйлдвэрээ барих ёстой. Гэтэл саальгүй сав бэлдэж яах юм бэ?
Гадныханы гар хөл болчихсон юм шиг улайм цайм хуулийг блок хийсэн байж өнөөдөр үйлдвэр барих гэж байж энэ блокыг гаргахгүй байгаа юм. Ямар ч улс ганцхан компанид зориулж хууль батладаггүй. Манайх 1991 онд баталж байсан. Ингэж бүхэл бүтэн улсыг хоролсон байхад ҮАБЗ арга хэмжээ авахгүй байгаа юм бэ?"