2019.09.13

Б.Баттөмөр: Банкны салбарын шинэчлэлийг хэлэлцэн батлах шаардлагатай

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.09.13/ нэгдсэн  хуралдаан 50,7 хувийн ирцтэй эхэллээ.

Хуралдаанаар "Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

Тулгамдсан асуудлууд их олон байгаа. Тухайлбал нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль энийг авч ярих ёстой. 2020 оны мөнгөний бодлогоо ярина энэнээс гадна банкны салбарын шинэчлэл энийг бид хийж байгаа улам хурдацтай хийж дуусгах ёстой.

Хар саарал жагсаалт гээд олон зүйл яригдаж байгаа энэ олон зүйл дээр нэмэгдээд банкны шаардлага нийцээгүй үйл ажиллагаанууд байгаа тиймээс банкны салбарын шинэчлэлийн хүрээнд хөрөнгө оруулалтын банк, гадны банк оруулах бусад салбар банк бус санхүүгийн байгууллага гээд олон асуудал байгаа энэ бүхнийг намрын чуулганы хэлэлцэх асуудалд оруулан батлах нь зүйтэй гэж үзэж байна.