2019.09.13

Б.Бат-Эрдэнэ: УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг яаралтай оруулж ирж хэлэлцэх хэрэгтэй

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.09.13/ нэгдсэн  хуралдаан 50,7 хувийн ирцтэй эхэллээ.

Хуралдаанаар "Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Энэхүү дараалалд УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм хаана байна вэ? Энэ орхигдсон байна. Ажлын хэсэг энэ дүрмийн төслийг боловсруулаад бэлэн болчихсон байгаа гэж ойлгож байгаа. Ёс зүйн дүрмээр олон асуудлыг шийднэ. Төрийн үйл ажиллагаа, нэг хүндэд жинтэй хувь нэмэр болох хуулийн зохицуулалт болно.

Улсын их хурлын гишүүд ард иргэдийн боломжын урдуудр орж зээл тендер авдаггүй байх, ар гэр хамаатан саднаа төрийн албанд томилохгүй байх гэх мэт олон сайн заалт оруулж өгсөн. Мөн бизнесийн салбарын хүмүүс хууль эрх зүйд нөлөөлөх гэх мэт олон асуудалд нэг талд гаргахын тулд энийг яаралтай оруулж ирэх хэрэгтэй.

Улсын их хурлын дэд хороо 9 гишүүнтэй. Энэ дотор Б.Наранхүү гэдэг хүн огт чуулганд ирдэггүй. Ийм хүнийг ёс зүйн дэд хорооны гишүүнд байлгаж байдаг энийг Ардчилсан нам өөр хүн оруулж зохицуулж өгөөрэй. мөн яг цаг нартаа байж байдаг хүмүүс байдаг.