
2019.07.08
НАМЗХ-ны шинэ ерөнхийлөгчөөр Н.Учрал сонгогдлоо
МАН-ын залуучуудын байгууллага болох Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны ээлжит Их хурал өнөөдөр /2019.07.08/ Тусгаар тогтнолын ордонд болж байна. Тус Их хурлаар өнгөрсөн дөрвөн жилийн НАМЗХ-ны үйл ажиллагааны тайланг сонсохоос гадна шинэ Ерөнхийлөгчөө сонгоно.
Одоо тус холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ажиллаж байгаа. Г.Тэмүүлэн гишүүн 2015 оны зургаадугаар сард тус албан тушаалд сонгогдож дөрвөн жилийн хугацаа нь өнгөрсөн сард дууссан.
НАМЗХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэдгээ Монголын Үндэсний Олимпын Хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Скайтел группийн ТУЗ-ийн дарга Б.Баттүшиг гурван сарын өмнө мэдэгдсэн. Мөн УИХ-ын гишүүн Н.Учрал өрсөлдөж байгаа юм.
Тэгвэл тус байгууллага шинэ ерөнхийлөгчөөрөө УИХ-ын гишүүн, нийслэлийн НАМЗХ-ны тэргүүн Н.Учралыг сонгожээ.