2019.06.06

М.Билэгт: Маш туршлагатай хүнээр Үндсэн хуулиа хамгаалуулах гэж байгаа нь зөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.06/  нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

ҮХЦ-ийн гишүүн Г.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул түүний оронд ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгаланг дэвшүүлж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулсан. Уг саналыг Даваа гаригт МАН-ын бүлгийн хуралдаан болон өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороо, Хуульзүйн байнгын хороогоор хэлэлцээд дэмжсэн тул өнөөдөр чуулганы хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн юм. 

УИХ-ын гишүүн М.Билэгт: 

"Хууль зүйн салбарт 38 жил ажилласан туршлагатай, мэргэжлийн, чадварлаг хүнийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилж байгаад баяртай байна. Г.Баясгалан нь 3 удаа Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгээр томилогдон ажилласан нь энэ салбарын гал тогоог барьж байсан чухал албан тушаалыг хашсан гэсэн үг. Тэгэхээр ийм туршлагатай хүнээр Үндсэн хуулиа хамгаалуулахаар болж байгаад баяр хүргэж, амжилт хүсч байна."