Улсын их хурлын гишүүн С.Бямбацогтыг ТББХ-ны даргад дэмжлээ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2019.06.11/ тус байнгын хорооны даргыг шинээр томилох асуудлыг хэлэлцлээ. МАН-ын бүлгээс Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн С.Бямбацогтын нэрийг дэвшүүлжээ. С.Бямбацогт гишүүний намтрыг тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцууллаа.
ТАНИЛЦУУЛГАД:
- 1992 онд Ховд аймгийн Жаргалант сумын 2-р 10 жилийн сургууль
- 1999 онд Санхүү эдийн засгийн дээд сургууль Эдийн засаг
- 2005 онд Нидерланд Улсын Маастрихтын Их сургууль Эдийн засагч
- 2014 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 1998-2000 онд "Ховдын өргөө" ХХК-ийн ерөнхий захирал
- 2000-2006 онд "Нью Прогресс" ХХК-ийн захирал
- 2006-2008 онд "Нью Прогресс" группын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
- 2008 онд "Нью Прогресс" группын Ерөнхийлөгч
- 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2013-2016 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга
- 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
ШАГНАЛ
- 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль
- 2005 онд Үйлдвэр, худалдааны тэргүүний ажилтан
- 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
- 2008 онд Алтангадас одон
- 2014 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
Нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлэлх гишүүн байгаагүй тул С.Бямбацогтыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ. Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы хуралдаан дээр танилцуулснаар баталгаажих юм.