Х.Нямбаатар, С.Бямбацогт нарыг байнгын хорооны даргаар томиллоо
2019.06.12

Х.Нямбаатар, С.Бямбацогт нарыг байнгын хорооны даргаар томиллоо

Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.12/ нэгдсэн хуралдаанаар   байнгын хороодын даргыг томилох саналыг хэлэлцэн баталлаа.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар Х.Нямбаатарыг томилох ХЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав  танилцууллаа

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар С.Бямбацогтыг томилох саналыг  УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат танилцууллаа.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар Х.Нямбаатарыг томилохыг  86.7 хувиар, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар С.Бямбацогтыг 84.4 хувиар дэмжлээ. Үүгээр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, С.Бямбацогт нар байнгын хорооны даргаар  томилогдлоо.