2019.06.21

Ц.Даваасүрэн: Намын жагсаалт хийхийг дэмжихгүй

Үндсэн хуулийн өөрчлөлтөд УИХ-ын гишүүдийг шууд сонгодог биш нам сонгодог болох зохицуулалтыг оруулах гэж байгааг зарим УИХ-ын гишүүд шүүмжлэж байгаа юм. 

Энэ нь намын жагсаалтыг бий болгох эрхзүй орчныг бүрдүүлж байна гэж үзэж байгаа юм. Ингэснээр эрх баригчид Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийснийхээ дараа Сонгуулийн хуулийг өөрсөддөө ашигтай хувилбараар өөрчлөх боломжтой болох юм. 

Үүнийг дэмжихгүй байгаа МАН-ын ганц гишүүн бол УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн юм.