Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.31/ нэгдсэн хуралдаанаар Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан 2019.04.24 өргөн барьсан билээ.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:
"Надад хуулийн төсөлтэй холбоотой 4 асуулт байна.
1. Замын-Үүд-Эрээний чиглэлд явж байгаа оросын 69 маркын машины асуудлыг Эрээний тал оруулна оруулахгүй гэж асуудал үүсгэдэг. Би хааяа очиж БНХАУ-ын талтай уулздаг. Энэ асуудлыг угтаа ЗТХЯ очиж уулзаж асуудлыг шийдвэрлэж өгдөггүй юм бэ? Орон нутгийн иргэдийн ачаа бараа тээвэрлэлт, амьжиргаа залгуулах зэрэг асуудал байдаг. Зөвшөөрөл олгож, мөнгө олгох болохоороо та нар явдаг. Энэ маргаантай асуудал дээр яагаад хөдөлдөггүй юм бэ? Саяхан ГХЯ-аас БНХАУ-ын талтай яриулаад 3дагч орны машиныг зөвшөөрдөг болно гэж байна. Угтаа энэ ГХЯ-ны ажил ч биш ЗТХЯ-ны ажил. Энийг яаж шийдвэрлэн зохицуулах гэж банйа вэ?
2. Автотээврийн Ц зөвшөөрөл гэж өгдөг. Энийг мөнгөөр бус үнэгүй олгож болох уу? Хэвлэгдсэн цаас гэх мэт нь төлбөртэй байдаг юм бол үнийг бууруулаад арай өргөн хүрээтэй олгоод явж болохгүй юу?
3. Өмнөх хуулиар сум, аймгаас хилийн боомт явах замыг ЗТХЯ батална гээд өөрчилчихсөн. Гэтэл өмнө нь аймгийн засаг дарга олгодог байсан. Гэтэл одо хэн дуртай нь дуртай замаар явдаг болчихоод байна. Үүнийг аймаг орон нутагт нь шилжүүлж болох уу?
4. Хил хооронд явж байгаа автобусны зөвшөөрлийг хилийн аймагт нь олгож болох уу? Яамнаас зөвшөөрөл олгодог. Тендер зарлахаар яамны автобус яваад байдаг гэж иргэд гомдоллодог. Энэ асуудал ямар учиртай вэ?"