Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ
2017 оны 5 дугаар сарын 4 ны Улсын их хурлын нэгдсэн чуулганаар Авто замын тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр хөндөгдсөн асуудал нь авто замын баталгаат чанарын хугацааг өнөөдөр хэрэгжиж байгаа хуулийн хүрээнд ядаж гурван жилд нь барих, болж өгвөл таван жил болгон хугацааг уртасгах шаардлага байна гэдгийг гишүүд хэлж байлаа.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн А.Сүхбат, Д.Сарангэрэл, О.Батнасан, Б.Энх-Амгалан, Х.Баделхан, Ч.Хүрэлбаатар, Б.Баттөмөр, Ё.Баатарбилэг, О.Баасанхүү, Н.Учрал, Х.Болорчулуун нар асуулт асууж санал хэллээ.
Гишүүдийн дийлэнх нь автозамын чанар стандарт, үнэлгээний талаар бодитой тусгах түүнчлэн, чанаргүй замын асуудалд хариуцлага тооцох тогтолцооны талаар асуулаа.
Ингээд нийт гишүүдийн дэмжлэгээр хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ.