Зам, замын байгууламжийн баталгаат хугацаа 3 жил байна
2017.05.11

Зам, замын байгууламжийн баталгаат хугацаа 3 жил байна

Авто замын тухай шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, 75,5 хувийн саналаар батлагдав.

Хуулийн төсөлд авто замын засвар арчлалт хариуцсан байгууллагын үйлдвэрлэлийн баазыг бэхжүүлэх, судалгаа шинжилгээ хийх, техник технологийг шинэчлэх, хөндлөнгийн хяналт тавих, хөдөлгөөнт эргүүл ажиллуулах, мэргэжилтэн бэлтгэх, мэргэшүүлнэ.

Авто замын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг авто замын сангаас санхүүжүүлэх, авто замын техник, технологийн хяналтыг зөвлөх үйлчилгээний болон захиалагчийн хяналтын зардлыг авто зам, авто замын байгууламжийн төсөвт өртөгт тусгана гэж заажээ.

Авто замын барилгын ажлын явцад зайлшгүй хийх ажлыг магадлашгүй ажлын зардлаас санхүүжүүлэх, авто зам, замын байгууламжийн зураг төслийн алдааг зураг төсөл гаргасан байгууллага, зохиогч хариуцаж гаргасан хохирлыг барагдуулах, зураг төслийн техникийн шинэчлэлийн талаар гаргасан шийдлийн алдааг магадлал гаргасан этгээд хариуцах талаар төсөлд тусгасан байна.

Төслийн 28,4 дэх хэсэг буюу шинээр зам барьж байгуулсан зам, замын байгууламжийн баталгаат хугацаа нь гүйцэтгэгч болон техник технологийн хяналт тавьсан этгээдэд тус бүр гурван жил байна гэж, мөн төслийн 36 дугаар зүйлийг бүхэлд нь өөрчлөн найруулснаар хуулийн төслийн 25,1,1 дэх заалтыг 2018 оны 1 дүгээр сарын 1-нээс, энэ хуулийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөнө.

Шинээр барьж байгуулсан авто зам, замын байгууламжийн чанарын баталгаат хугацаа нэг жил байх бөгөөд чанарын баталгаат хугацааны үйл ажиллагааг захиалагч гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна гэж заасныг шинээр зам барьж байгуулсан зам, замын байгууламжийн баталгаат хугацаа нь гүйцэтгэгч болон техник технологийн хяналт тавьсан этгээдэд тус бүр гурван жил байна гэж өөрчилжээ.