2019.05.09
Б.Баттөмөр: Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулахад хэн өмчийг үнэлэх вэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн //2019.05.09 нэгдсэн хуралдаанаар Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн .Учрал, Л.Мөнхбаатар, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, Б.Ундармаа, Я.Содбаатар, Ц.Цогзолмаа, Л.Энх-Амгалан, Л.Энхболд нарын гишүүд санаачлан боловсруулж, УИХ-д өргөн барьсан юм.
Хулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
"Оюуны өмч, оюуны өвтэй холбоотой хамгаалах эрх Үндсэн хуульд олон заалт байдаг. Тэр утгаараа Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулах нь чухал болсон.
Өмнө нь гарсан Инноваци, технологи дамжуулах, Патент, барааны тэмдгийн тухай хуулиуд бий. Эдгээр хуульд оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулах тухай заалт байсан уу?
Оюуны өмчийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхийг инноваци гэдэг. Тэгэхээр инновацийн бодлого хаана явна вэ? засгийн газрын түвшинд?
Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулахад оюуны өмчийн үнэлгээг хэн хийх вэ? Олон улсын байгууллагаас чиглэл өгдөг үү?"
Түүний асуултанд хуулийн төсөл санаачлагч, УИХ-ын гишүүн Н.Учрал хариуллаа.