Ц.Даваасүрэн: Үндэсний зөвлөлүүдийг салбарын сайд нар ахлах нь зүйтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.01.23/ нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Оюуны өмчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
Цаашдаа Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд ахалдаг байдлыг болмоор байна. Хуулийн төслийг харахад бүтэц зохион байгуулалт, маргаан шийдвэрлэх асуудлыг түлхүү оруулсан байна гэж харж байна. Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд ахална гэсэн байна. Ерөнхий сайдгүй үндэсний зөвлөл байхгүй боллоо. Зөвхөн үндэсний зөвлөл ахалдаг болчихвол ажил нь хэцүүднэ. Салбарын сайд нь ахлаад явахад болохгүй зүйл байхгүй. Энэ асуудлыг эргэж хараач ээ.
Маргаан шийдвэрлэх талаар нэлээд зүйл орсон юм байна. Үнэлгээг нь тогтоогоод торгуул шийтгэл шууд оноогоод эцэслээд шийдэж чадах уу? Аль эсвэл шүүхээр яваад сунжираад унах уу? Иргэдийнхээ оюуны өмчийн асуудлыг гадаадад ашиглагдах тал дээр хэр зохицуулж байна вэ?
Холбоотой мэдээ
2024.12.12
2024.12.11
2024.11.09
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан