2019.05.06
Ц.Гарамжав: Ялын бодлогыг чангаруулах нь зүйтэй
УИХ-ын гишүүн Ц.Гарамжав өнгөрсөн 7 хоногт мэдээлэл хийлээ.
Энэ үеэр " Бие хамгаалах чадваргүй бага насны хүүхэд, эмэгтэйчүүдийг зовоож, тамлаж байгаад үнэхээр сэтгэл эмзэглэж байна. Өнөөдөр бид Ерөнхийлөгчтэй уулзаж санал солилцлоо. Гэр бүлийн тухай болон Хүчирхийллийн эсрэг хууль байдаг ч нийгэмд хэрэгжихгүй байна. Тиймээс ялын бодлогыг чангаруулах нь зүйтэй гэсэн санал гаргалаа. Ер нь Ерөнхийлөгч бага насны хүүхдийн амийг бүрэлгэсэн тохиолдолд цаазалдаг байя. Цаазын ялыг сэргээх нь зөв гэсэн байр суурьтай байгаа. Энэ талаар Засгийн газраас санал авч байгаа. Нийгмийн зүгээс ч санал авах байх. Энэ чиглэлээр хуулийг яаж чангатгаж болох вэ гэдэг дээр бүгдээрээ хэлэлцэж нэг шийдвэрт хүрэх ёстой. Хуулийн заалтыг чангаруулъя. Нөгөө талаар хүүхдийг хамгаалах нь ганц хууль, шүүхийн байгууллагын асуудал биш. Дээр үед хүүхдийн байцаагчийн орон тоо байсан.
Одоо байхгүй болсноос хойш ийм төрлийг гэмт хэрэг гарч байна. Тиймээс ар гэр аав ээж болон сургууль цэцэрлэгийг баг нарын анхаарах асуудал болчхоод байгаа юм" гэв.