2019.04.26

Монголын генералуудын өдөр тохиож байна

Генералуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ өнөөдөр Чингисийн хөшөөнд цэцэг өргөснөөр эхэллээ.

Монгол Улсад Батлан хамгаалах салбар, Хил хамгаалах, Онцгой байдал, Тагнуул, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдад генерал цол олгодог хуультай.

Одоогоос 75 жилийн өмнө буюу 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй.

Үүнээс хойш зэвсэгт хүчин, цагдаа, онцгой байдал, тагнуул, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 180 хүн генерал цол хүртжээ.

Энэ ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Батлан хамгаалалыхн сайд Н.Энхболд, УИХ-ын Ж.Энхбаяр нар монгол генералуудын төлөөллийг хүндэтгэн уулзаж, баярын мэндчилгээ дэвшүүллээ.