“Нутгийн хөгжилд залуусын оролцоо 2011” чуулга уулзалт болов
Монгол улсын хамгийн том газар нутагтай өмнийн цэнхэр говийн залуус “Нутгийн хөгжилд залуусын оролцоо 2011” чуулга уулзалтыг Өмнөговь аймгийн Даланзадгад суманд амжилттай зохион байгуулж өндөрлөжээ.
УИХ-н гишүүн Ц.Баярсайхан, Өмнөговь аймгийн Ардчилсан намаас санаачлан зохион байгуулсан “Нутгийн хөгжилд залуусын оролцоо 2011” чуулга уулзалт 2011 оны арванхоёр сарыг 10-12-ны өдрүүдэд болж өнгөрлөө.Энэ арга хэмжээг Өмнөговь аймгийн ЗДТГ, Конрад Аденаурын сан, глобаль удирдагч институт дэмжин оролцож Өмнөговь аймгийн 14 сумын шилдэг залуус урилгаар ирж оролцлоо.
Залуусын чуулга уулзалтын санаачлагч УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан нээж үг хэллээ.
Төрийн дуулалаа дуулж чуулганаа нээсэн залуус улс төрийн намууд дахь залуусын оролцоо, аймгийн хөгжлийн тулгамдсан асуудалууд, хөдөлмөрийн зах зээл, залуусын төлөөллийн байгууллагын үйл ажиллагаа зэрэг сэдэв бүхий илтгэлүүд сонсож, аймгийн залуус өөрсдийн өмнө тулгарч байгаа асуудал нэг бүрийг ярилцаж 5 сэдэвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
Сэдэвүүд /хүүхдийн яриа/
- Өмнөговь аймгийн залуусын боловсрол
- Өмнөговь аймгийн залуусын эрүүл мэнд
- Өмнөговь аймгийн залуусын манлайлал
- Өмнөговь аймгийн залуусын ажлын байр
- Өмнөговь аймгийн залуусын амьдрах орчин
Сэдэвт хэлэлцүүлэг бүрээс оролцогчдын саналаар дэмжигдсэн 50 саналыг нэгдсэн хэлэлцүүлэгт оруулж аймгийн удирдлагууд болон тойрогоос сонгогдсон УИХ-н гишүүн Ц.Баярсайханд үйл ажиллагааныхаа бодлого чиглэлт тусгаж ажиллахыг санал болгожээ.
Уул уурхайн томоохон төсөлүүд эрчимтэй хөгжиж байгаа энэ бүс нутгийн залуус хүн нэг бүрийн өмнө тулгарч байгаа асуудал гэхээсээ илүүтэйгээр нутаг орны өмнө тулгараад байгаа асуудалуудад залуусын оролцоог илүүтэйгээр идэвхижүүлэх, өндөр боловсрол, мэрэгшсэн чадвартай, бүтээлч эх оронч , эрүүл залуусыг төлөвшүүлэх, цаашлаад говь нутгийнхаа хөгжил , экологийн асуудалд өөрсөнийн хувь нэмэрээ оруулах ажлын төлөвлөгөөг ч мөн гарагсаан. Энэ үеэр өгсөн залууст нэн чухал нэгэн мэдээлэл нь өмнөговьт баригдах 500 айлын канад модон хийц бүхий орон сууцны мэдээлэл байлаа.Үүнээс эхний ээлжинд 160 айлын орон сууцыг ирэх оноос хэрэгжүүлэх бөгөөд банкны зээлд хамрагдах боломж судалгааг ч хийж байгаагаа УИХ-н гишүүн Ц.Баярсайхан хэлсийнмаа. Өмнөговь аймгийн хувьд 67000 орчим хүн амтай үүний 30-40хувийг 35 хүртэлх насны залуус эзэлдэг.
Мөн энэ үеэр ардчилсан намд элсэж байгаа 100 залууст намын батлах гардуулах ёслолын ажиллагаа болсон юм.Үүнээс гадна аймгийн нийгэм эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан залуус шагнагдсан байна. Гурван өдрийн турш чуулсан залуус спортын арга,хэмжээ , урлагын тоглолтонд хамрагдан баг хороо сум бүртээ очоод хэрэгжүүлэх төлөвлөгөөтэйгээр чуулга уулзалтаа өндөрлөжээ.