2019.04.23
Ж.Энхбаяр: Тэсэрч дэлбэрдэг бодисыг устгадаг чадвартай баг Жанжин штабт л байдаг
Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонийй өнөөдрийн /2019,04,23/ хуралдаанаар Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; асуудлыг хэлэлцэж байна.
Асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
Зэвсэгт хүчний жанжин штаб дээр хяналт тавьж байсан үйл ажиллагааг онцгой байдлын ерөнхий газарт шилжүүлнэ гэж байгаа юм. Энд тэндгүй тэсэрч дэлбэрэх бодис гардаг, илрүүлдэг, устгадаг янз бүрийн мэдээ ирдэг яг өнөөдөр Монгол улсад тэрийг устгадаг аюулгүй болгодог мэргэжлийн чадавхи нь жанжин штабт л байдаг. Онцгойд ийм чадвар байхгүй.
Шилжүүлж байгаа шалтгаан нь их тодорхой бус. Онцгой байдал энийг чадах юм уу?
Онцгой байдалд энийг чадах чадавхи байхгүй хаана асуудал гарна жанжин штаб л очдог. Тээвэрлэлт маршрут дээр онцгой анхаарч ажилладаг. Өндөр хор хөнөөлтэй зүйл Монголд идэвхитэй ашиглагдаж байгаа.
Маш сайн мэргэжлийн баг ажиллах ёстой. Илүү бизнесийн өнцөгөөс харсан байна. Онцгой байдлын ерөнхий газар суугаад бид чадна чадахгүй гэдгээ ярих хэрэгтэй. Энэ хуулийг хойшлуулмаар байна. Бүрэн мэдээлэлтэй байх ёстой.
Хойшлуулаад ажлын хэсгийг өргөтгөөд шаардлагатай бол байнгын хорооноос хоёр гурван хүний бүрэлдэхүүнтэй гаргаад жаахан боловсронгуй болгоё. Нөхцөл байдал ямар байгааг үзэх нь зүйтэй.