Хэнтийн аймгийн 42-р тойргийн сонгуулийг 6 сарын 30 өдөр явуулахаар баталлаа
УИХ-ын нэгдсэн чуулганаар “Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Улмаар Улсын Их Хурлын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсан. Иймээс Сонгуулийн төв байгуулагын тухай хуулийн холбогдох заалтын дагуу Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг товлон зарлах тухай асуудлыг ийн хэлэлцэж байгаа юм.
Энэ тогтоолоор лсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлэхээр товлон зарлах, нөхөн сонгуулийн санал авах ажиллагааг 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр явуулахаар тусгажээ.
Төслийн талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг Д.Лүндээжанцан гишүүн танилцууллаа
Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, С.Эрдэнэ нар асуулт асууж, хариулт авлаа.
Ингээд Гишүүдийн 82 хувийн саналаар тогтоолын төслийг баталлаа.