“Сэтгэлийн өглөг” аянд нэгдэн батсүмбэр дахь улсын асрамжийн газарт хандив өргөлөө
2011.05.15

“Сэтгэлийн өглөг” аянд нэгдэн батсүмбэр дахь улсын асрамжийн газарт хандив өргөлөө

Эл асрамжийн газрыг 1925 онд маршал Х.Чойбалсангийн санаач­лагаар “Өнчин ядуусыг тэтгэх газар” нэртэйгээр Хэнтий аймагт байгуулж байсан ч 1965 оноос энэ газарт суурьшсан юм байна. Хуулиараа бол 55-с дээш насны эмээ нар, 60-с дээш насны өвгөчүүд байх ёстой боловч одоогийн байдлаар 15-96 насныхан холилдон байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар энэ асрамжийн газарт 130 гаруй асруулагч байгаагаас хамгийн өндөр настай нь 96 настай хөгшин байна. Тэдний дийлэнх хувийг жараас дээш насныхан эзэлдэг. Сэтгэцийн өвчтэй 32 хүн, хөгжлийн бэрхшээлтэй 28 хүн, бусад нь ахмад буурлууд юм байна. Улсын асрамжийн газарт асрах хүнгүй, бие даан амьдрах чадваргүй ганц бие ахмад настныг л авна гэсэн заалт байдаг юм байна. Гэтэл энд насны хязгааргүйгээр зогсохгүй сэтгэцийн өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ч бүгд нэг дор холилдон байгаа нь эндхийн ажилчид төдий­гүй асруулагч ахмадуудад ч хүндрэлтэй байдаг гэнэ. Улмаар байгууллагын зүгээс надад хандан “Сэтгэлийн өглөг” аянд нэгдэн тус асрамжийн газарт дутагдаад байгаа сандалын асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлт ирүүлсэн юм. Учир нь тэдний хоолны танхимдаа ашигладаг сандал нь чанарын хувьд шаардлага хангадаггүй пластик материалаар хийгдсэн амархан хугарч, эвдэрдэг байна. Хүсэлтийг хүлээн авч цэвэр модон хийц бүхий 70 ширхэг сандалыг хандив болгон хүлээлгэн өглөө.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.