Сандал ширээний асуудлаа манайд ашигтайгаар шийдсэнгүй л гээд байгаа
2011.04.27

Сандал ширээний асуудлаа манайд ашигтайгаар шийдсэнгүй л гээд байгаа

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих  тухай хуулийн төслийг хэлэлцэхасуудалд УИХ дахь АН-ын бүлгээс завсарлага авсан байгаа.Тэд асуудлаа цэгцэлчхээд эргээд ярьж болно гэсэн. Харин энэ талаар УИХдахьАН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг болонХөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төслийн ажлынхэсгийн ахлагч УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын байр суурийгсонирхлоо.

Сандал ширээ хамаагүй гэж ярьж байсан хүмүүс яагаад ийнхүү зууралдаад байгааг ойлгохгүй юм.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг өнгөрсөн оны аравдугаар сард УИХ-д өргөн барьсан. Намрын чуулганаар хэлэлцэх байсан ч Засгийн газрын гишүүдийн байр суурь өөр байсан учраас хойшлуулсан. Харин энэ завсарлагааны хугацаанд надаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж сайд нартай уулзалт зохион байгуулж хаврын чуулганаар хэлэлцэхэд бэлэн болго гэсэн. Бид сайд нартай хэд хэдэн удаа уулзалт хийж хаана харьяалагдах юу хийхээ ярилцан шийдээд оруулж ирсэн. Гэтэл зарим нэг асуудлаас болж дахин гацчихлаа. Ерөнхийдөө нэг, хоёр дахь хэлэлцүүлэгтээ орчихсон байсан асуудал. Эцсийн хэлэлцүүлгийг нь хийчихъе гэсэн чинь АН-ын бүлэг завсарлага авчихлаа. АН-ын бүлэг завсарлага аваад нааш цаашаа явахаа больж байх шиг. Уг нь яаралтай хэлэлцээд гаргачихмаар байна. Өмнө нь Н.Алтанхуяг даргатай уулзаж байлан. Хамтарсан Засгийн газар ард түмнийхээ өмнө амласан биелүүлэх хөгжил дэвшлийг ажил хийх үү гэхэд 'Танай намынхан хөөсөн ч Засгийн газраас гарахгүй. Заавал хийж гүйцэтгэнэ" гэж байсан. Гэтэл өнөөдөр ажил хийх гэхээр тээг болоод ерөөсөө явж өгөхгүй юм. Тэдний зүгээс хууль зөрч-лөө. Сандал ширээний асуудлаа манайд ашигтайгаар шийдсэнгүй л гээд байгаа. Сандал ширээ хамаагүй гэж ярьж байсан хүмүүс яагаад ийнхүү зууралдаад байгааг ойлгохгүй юм. Уг нь энэ оныг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан. Ерөнхийдөө шинэ бүтцийн дарга даамал нь манай намынх байх ёстой гэсэн зүйл ярьж сууна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.