Б.Бат-Эрдэнэ: Дараагийн Ерөнхий сайд мега төслүүдээ явуулахаас гадна 3-н ажлыг маш сайн анхаараасай!
2025.06.09

Б.Бат-Эрдэнэ: Дараагийн Ерөнхий сайд мега төслүүдээ явуулахаас гадна 3-н ажлыг маш сайн анхаараасай!

Яг одоо МАН-ын Бага хурал тусгаар тогтнолын ордонд өрнөж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Дараагийн Ерөнхий сайд мега төслүүдээ явуулахаас гадна 3-н ажлыг маш сайн анхаараасай! гэв.

Тухайбал, Нэгдүгээрт, Татварын реформыг сайн хийх. Аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдээ дэмжсэн татварын орчныг бүрдүүлэх. Хоёрдугаарт, Нийгмийн даатгалын реформыг ээлтэйгээр хийх. Гуравдугаарт, Төрийн данхар бүтцийг хумих. Аль болох төрөөс хувийн хэвшил рүү ажил үйлчилгээг шилжүүлж ажилтай, орлоготой байх боломжийг шууд хангах гэв.

Сэтгүүлч

. Б.Хонгорсайхан