С.Эрдэнэ: Генсекийг огцруулах үндэслэл байхгүй
2011.01.28

С.Эрдэнэ: Генсекийг огцруулах үндэслэл байхгүй


-Бүх бурууг
аа хэн нэгнийхээ нуруунд үүрүүлж, хариуцлага тооцож байна гэсэн нэрээр огцруулах нь буруу-

Монголдоо нэг, хоёрт жагсдаг улс төрийн хүчнүүд дэх маргаан газар авсаар байна. МАН-ын гишүүд нэрээ сольсон нь зөв буруухэмээн талцаж, зарим нь өрх тусгаарлав. Харин АН-ынхан Ерөнхий нарийн бичгийн даргаа солих тухай "бор шувуу нисгэх" болж. Мөн халаа сэлгээ хийхийн тулд ҮЗХ-ны хурал зарласан гэх яриа ч бий. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.

-Намын ҮЗХ хуралдах зар хэзээ ирсэн бэ?

-Тов тогтоосон тухай мэдээллийг өчигдөр мессэжээр авлаа. Яагаад хуралдуулах болсон шалтгааныг ойлгохгүй л байна. Ер нь, учрыг нь олохгүй гайхаж л сууна.

-Хурал зарлах хугацааны талаар намын дүрэмд заасан уу?

-Яг тэд хоногийн өмнө зарлаж, гишүүдээ цуглуулна гэсэн заалт байхгүй л дээ. Зөвхөн намын даргын эр: мэдлийн хүрээнд байдаг зүйл Ерөнхийдөө хэзээ хуралдахын тэр хүн л мэднэ гэсэн үг. Гэхдээ ирц хангах үүднээс ҮЗХ-нд орсон хөдөө орон нутгийн гишүүдийг ямар хугацаанд ирж амжих талаар тооцсон байх учиртай. Гэтэл энэ удаагийн хурал зарласан байдлыг харахад тийм зүйл огт алга. Алслагдсан аймаг, сумаас ирэх гишүүд хоёр хоногт багтан цугларч амжихгүй л болов уу.

-Магадгүй ирц хүрэхгүй гэсэн үг юм байна?

-Тийм дүр зураг харагдаж байгааг нуугаад яах вэ.

-Хэлэлцэх асуудлын талаар танилцуулсан байх. Чухам юу хэлэлцэхээр төлөвлөсөн бол?

-Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан хоёр хоногийн өмнө хуралдсан. Тухайн хурал дээр ямар нэгэн байдлаар хурал зарлах асуудал яригдаагүй юм билээ. Уг нь, дүрмийн байгууллагаар орох л ёстой асуудал. Ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх гэж л зарласан гэж хардаж байна.

-Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбатыг солих, халах тухай яриа бий. Ер нь, сэлгээ хийхшаардлагатай юу?

-Сүүлийн үед хэвлэл мэдээллээр генсек солигдох тухай бичиж байна л даа. Миний хувьд түүнийг халж, солих шалтгааныг олж харахгүй байна. Шалтаг ч байхгүй. Хэрэв Эрдэнэбатыг өөрчлөх тухай асуудал ярих гэж байгаа бол намын удирдлага бүхлээрээ өөрчлөгдөх ёстой. Нэг бол буруу зөвөө ярилцаж тунгаагаад хамтын хариуцлага хүлээх нь илүү оновчтой. Түүнээс биш хариуцлага хүлээлгэж байна гээд хэн нэгнийг халах нь буруу.

-Нам доторх хагарал нэлээд хурц байх шиг?

-Хагарал ч юу байх вэ.Үзэл бодлоо илэрхийлж л байгаа хэрэг. Ер нь, ярилцах асуудал маш их бий. Тухайлбал, хамтарсан Засгийн газрын асуудал, цаашдын зорилго, үйл ажиллагаа ямар байх, өнөөдрийн хувьд хангалттай ажиллаж байна уу гэх мэт олон зүйл байна. Үндсэндээ өнөө маргаашаа аргацаан урсгалаараа л явсаар байгааг хэн хүнгүй хэлэх биз. Яагаад гэж асуух байх. Учир нь, эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудалд тодорхой байр сууринаас хандаж чадахгүй, сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхгүй байна. Энэ бүх болж бүтэхгүй зүйлийнхээ хариуцлагыг ерөнхий нарийн бичгийн даргын нуруунд үүрүүлээд өнгөрөх санаа агуулж байгаа бол би л лав хувьдаа зөвшөөрөхгүй. Мөн нам дамжсан олигархиудад зориулж ямар нэгэн алхам хийх гэж байж магадгүй.

-Юу гэсэн үг вэ. Тайлбарлахгүй юу?

-Ээлжит сонгууль ойртож байна. Тиймээс түүнд зориулж зарим нэг өөрчлөлт хийхээр төлөвлөсөн байх гэж бодож сууна. Учир нь, намын удирдах бүрэлдэхүүн сонгуульд хэний нэр дэвшүүлэх, яаж ажиллахаа шийддэг. Энэ ч утгаараа мөнгөтэй хүмүүс гадны ямар нэгэн оролцоогүйгээр удирдлагыг гартаа төвлөрүүлж, өөрсдийг нь дэмжиж, тусалдаг нөхдийг УИХ-ын сонгуульд нэр дэв-шүүлэх санаархал байгааг үгүйсгэхгүй.

-Хурал зарлах гол шалтгаан нь нам шинэчлэх, онц их хурал хуралдуулахтай холбоотой шаардлага хүлээн авснаас үүдэлтэй гэсэн таамаглал явж байгаа?

-Намын залуучууд удирдлагуудтай уулзсан асуудал олон нийтийн өмнө нээлттэй болсон шүү дээ. Тухайн үед Алтанхуяг дарга "мэдэхгүй юу яриад байгаа юм бэ" гэсэн бол генсек "зүй ёсны шаардлага байна" хэмээн хүлээн авч байсан. Гэтэл үүний дараа намын дарга юу болсон юм гэмээр өөрчлөгдөж Онц их хурлын төлөө залуучуудын хөдөлгөөнийхнийг хүлээн авч уулзан шаардлагыг нь хүлээн авсан. Асуудал үүнээс үүссэн тухай ярьж ч байгаа. Ямар нэгэн байдлаар зөрчилдсөн байж магадгүй. Юунаас болж сайндаж муудсан тухай мэдээлэл огт алга.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.