2018.11.01

С.Чинзориг: Заалтуудыг илүү ойлгомжтой болгох хэрэгтэй байна

УИХ-ын өнөөдрийн /2018.11.01/ хуралдаан эхэллээ. Нэгдсэн чуулганы хуралдааны эхний хэлэлцэх  асуудлаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Гишүүд төсөлтэй холбоотой асуулт асуусны дараа санал хураалт явагдсан бөгөөд УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг Ипотекийн зээлтэй холбоотой заалтын талаар байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

“Энэ заалттай холбоотойгоор байнгын хороон дээр найруулгыг өөрчилсөн юм. Гэсэн ч тэр утгаараа уншигдахгүй байна. Эцсийн хэлэлцүүлэг дээр орон сууцны ипотекийн зээлийг эдийн засгийн төлөв, санхүүгийн чадавхитай уялдуулан урт хугацаанд тогтвортой үргэлжлүүлэх гэж оруулбал илүү ойлгомжтой болно.”