2018.10.18

М.Билэгт: Иргэдийн худалдан авах чадвар буурсаар байна

Өнөөдөр /2018.10.18/ УИХ-ын нэгсэн чуулганаар Төрөөс мөнгөний талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

“Иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Төгрөгийн тогтвортой хангах байдлыг хангах тал дээр юу хийх гэж байна вэ? ААН-үүд хөрөнгө оруулалтын санхүүжилтийн зээл авдаг ч ханш өссөөр байгаа учраас ханшийн зөрүүд дарамтлуулж байна. Банкуудын зээлийн хүү хангалттай буурахгүй байна. Баялаг бүтээгчид зээлийн хүүний дарамтаас болж ажилчдынхаа цалинг нь нэмж чадахгүй байна. Хадгаламжийн хүү, зээлийн хүүг бодлогоор зохицуулж өгөөч ээ? Мөн валютын хадгаламжийн бодлого ямар байна вэ? Хуулийн төсөлд энэ тухай оруулсан уу?”

зэрэг асуултыг Монголбанкны Ерөнхийлөгчөөс асуусныг Н.Баяртсайхан ерөнхийлөгч дэлгэрэнгүй хариуллаа.