2018.10.18
Б.Баттөмөр: Монголбанк сайн ажиллаж байгаа
Өнөөдөр /2018.10.18/ УИХ-ын нэгсэн чуулганаар Төрөөс мөнгөний талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
20 тонн алт худалдаж авсан, 30 тэрбум долларын валютын нөөцтэй, 3 их наяд төгрөгийн алдагдалтай банкны салбарыг ашигтай ажиллах боломжийг хангаж байгаа Төв банкыг муу ажилласан гэж бид хэлж болохгүй. Ам алдвал барьж болдоггүй. Монголбанкны талаар буруу зүйл ярьвал эдийн засагт ч сөргөөр нөлөөлөх талтай анхаараарай. Монголбанкнаас гаргаж ирж байгаа судалгаа, мэдээлэл, прогноз маш сайн байна. Тус банкны залуучууд их сайн ажиллаж байна. Харин банкны салбарт гарсан доголдол бол улс төрчдийн алдаа шүү дээ. Бодлогын алдаа. Олон бодлогын огтлолцол дээр эдийн засаг эерэг болж, ханш тогтворжих юм.
-
Мөнгөний бодлого Валютын зохицуулалтын хуультай уялдаж байгаа нь их зөв юм. Гадагшаа урсгалтай мөнгийг хэрхэн бүртгэлжүүлж байна вэ?
-
Монголын тойрсон мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэх мэт асуудлууд дэлхий дахинд их байна. Энэ асуудалд Сангийн яам олон улсын мэргэжлийн байгууллагатай хэрхэн хамтран ажиллаж байна вэ?
-
Банкны салбар, хөрөнгийн зах зээл зэргийн хэрхэн уялдуулж ажиллаж байна вэ?
-
Арилжааны банкууд 1-2 эзэнтэй явсаар байх уу? Олон нийтийн болж болохгүй юм уу? IPO гаргаж болдоггүй юм уу?
Б.Баттөмөр гишүүний асуултанд Монголбанкны Ерөнхийлөгч болон Сангийн дэд сайд нар дэлгэрэнгүй хариулт өглөө.