2018.10.03

Н.Учрал: Цахим бодлогын асуудал өнгөрсөн хугацаанд орхигдож байсан

Төрийн үйлчилгээг цахимжуулах боломж, шийдлийн талаар УИХ-ын гишүүн Н.Учралтай ICТ expo-гийн үеэр ярилцжээ. 

-Цахим бодлогын түр хорооны авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаар ярилцъя. Төрийн үйлчилгээг цахимжуулах тал дээр ямар шат дараалалтай, ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?

-УИХ-аар Цахим бодлогын түр хороо байгуулагдсаны гол шалтгаан бол хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чиглэгдэж байна. Байнгын хорооны эрхлэх асуудлуудын хүрээнд мэдээллийн аюулгүй байдлын асуудал орхигдож ирсэн. Тиймээс Цахим бодлогын түр хороо нь цахим бодлогын асуудал дээр тодорхой бодлого, хууль эрх зүйн баримт бичгүүдийг боловсроггуй болгоход чиглэгдэж байгуулагдсан.