2018.06.08

ОХУ-аас зэвсэг, техник авах протоколд БХЯ-ны ТНБ-ийн дарга гарын үсэг зуржээ

Монгол Улс хойд хөршөөс томоохон техникийн тусламж авах болсон тухай мэдээлэл олон нийтийн анхаарлыг татах болоо. Энэ асуудалд Засгийн газрын урилгаар ОХУ-ын цэрэг, техникийн хамтын ажиллагааны орлогч даргын айлчлалын үеэр шийдэгдсэн гэнэ. Гэхдээ УИХ-ын АБГББХ-ны гишүүдэд ямар нэгэн мэдээлэл байхгүй байна.

УИХ-ын гишүүн Л.Болд: Олон нийтэд явж байгаа мэдээлэл байна. Энэ талаар албан ёсоор Засгийн газар холбогдох тайлбараа УИХ-д ирүүлэх байх гэж хүлээж байна. Үнэн бол хүчин төгөлдөр гэрээнийхээ хүрээнд Засгийн газарт шийдэгдэнэ. Өнгөрсөн бүх хугацаанд энэ байдлаар явж ирсэн.