2018.05.31

Б.Баттөмөр: Бүртгэлийн эрсдэлийг бууруулах ямар арга байна вэ?

УИХ-ын чуулганы / 2018.05.31/ хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 

Байгууллагын тогтолцоо, үйлчилгээний тогтолцоо гээд бүх зүйл хамрагдсан. Өнөөдөр шинжлэх ухааны дэвшил төсөөлж байснаас хурдтай явж байна. Энэ бүртгэлийн системд нэвтэрч байна.Дэлхий нийт энэ жишиг рүү явж байна. Манайд бааз байна. Үүнийгээ яаж системд ашиглах вэ? Энэ хуульд хэр их цогцоор шийдэж байгаа вэ? Төгс мэдээллийн системд орох боломж байгаа юу? Бүртгэлийн эрсдэлийг бууруулах ямар арга байна вэ? Мэдээлэл нэмж оруулах орон зай байна уу? Засгийн газар тогтоол гаргадаг гэсэн. Хэзээ тогтоол гаргасан бэ?

Ажлын хэсэг: Өнөөдрийн байдлаар хурууны хээнийх болон бусад мэдээлэл хадгалагдаж байгаа. Тоон гарын үсгээр танигдах гэж байдаг. Үүнийг хуулинд оруулах тал дээр анхаарсан.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Манай иргэд чанартай үйлчилгээ авч чадахгүй байгаа ш дээ.