2018.05.18
Л.Болд:Үндсэн хуулийн дагуу эрхээ эдэлж байгаа иргэдийг яагаад хүчээр тараасан бэ?
Өнөөдөр /2018.05.18/ УИХ-ын чуулганд Монгол орны Хөрс хамгааллын бодлогын хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл өглөө.
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах бодлогыг хэрэгжүүлэх”, “бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах, төлөв байдлыг тогтоох, хянах, сэргээн сайжруулах”, мөн “газрын үржил шимийг сайжруулах замаар га-аас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх” зэрэг зорилтууд тусгагдсан бөгөөд Монгол Улсын Засгийн газар эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
УИХ-ын гишүүн Л.Болд:
Иргэд Үндсэн хуулийн дагуу эрхээ эдэлж жагсах ёстой. Үүнийг зөрчиж байна.Энэ хүмүүст хандаж хариу өгөх хэрэгтэй. Иргэдийнхээ тавьсан шаардлагыг судалж үзсэн. Бид сонсох хэрэгтэй. Тэд асуудлаа төрдөө хэлж байна.1990 оноос хойш жагсаал хийж байсан ч өөрчлөлт гарч байсан.Иргэдийн ярьж байгаа асуудлын цаана Засгийн газар, Их хурал хариу өгөх хэрэгтэй. Бид харж байгаа.Айл өрхүүдийн байгаа ганц өмчөө үнэгүйдүүлж байна. Баригдсан байшинд хэдэн хүн гэр хорооллоос орон сууцанд орсон бэ? судалж үзсэн үү? Одоо нүүрс оруулахгүй, машин нь оруулахгүй гэсэн энэ хүмүүс одоо хаашаа хандах вэ?
УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар хариуллаа.
Талбай дээр жагссан хүмүүсийг хуулийн дагуу албадан тараасан. Одоо зөрчлийн хуулиар шалгаж байгаа юм байна.7 хоногийн өмнө хэлэлцээр хийгээд тохиролцсон боловч бас ахиж жагссан байна. Энэ жагсаалыг зохион байгуулсан хүн өмнө нь Нийслэлийн Засаг даргын тамгын газарт удирдах албан тушаал хашиж байсан хүмүүс байсан гэсэн мэдээлэл байна.