2018.05.18

О.Баасанхүү: Хүүхдийн мөнгөний асуудлаа яаралтай шийдэх хэрэгтэй

Өнөөдрийн (2018.05.18/ УИХ-ын чуулган эхэллээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан О.Баасанхүү гишүүн санал хэллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Талбай дээр байгаа гэр хорооллынхонтой Өргөдлийн байнгын хороо очоод асуудлыг шийдэж болно. Заавал хүчээр ингэж балмад үйл ажиллагаа хийж тараах хэрэг байна уу? Хүүхдээ зодож байгаа юм шиг ийм шийдвэр гаргаж болохгүй. Үдээс хойш энэ асуудлыг Ерөнхий сайдыг байлгаж байгаад ярилцъя. Бас хүүхдийн мөнгөний асуудлыг 30 минутад шийдэж болно. Хүүхдийн баяраас өмнө энэ асуудлыг шийдэж өгөөч ээ. Гаднынханд барьцаалагдсан төр шиг байж болохгүй. Хүүхдүүдээ 1-рт тавиач. Энэ асуудлыг өнөөдөр шийдэж өгөөч. Зурагттай, хөргөгчтэй гээд энэ мөнгийг  хассан. Асуудлыг дор дор нь шийдээд явмаар байна