2018.05.10

Л.Болд: Хүний эрхийн дэд хороо даргаа томилохгүй цаг алдаж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.05.10/ хуралдаан эхэллээ. Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Л.Болд санал хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Болд: 

Энэ их хурлын бүрэн эрхийн хугацааныхаа 50 хувьд хүрлээ,хаврын чуулган 3 сар хуралдахаас сар хагас хэтэрлээ. Бид урсгалаар яваад байна. Үр дүнтэй ажиллаж, хүлээлттэй байгаа хуулиа батлая. Хуучин бүтцийн асуудлаа шийдээгүй хэрнэ, шинэ бүтэц яриад байна. Хүний эрхийн дэд хороо даргаа томилохгүй, ажлаа хийхгүй байна. Хэлэлцүүлэх асуудал их байна. ОУПХ-ны гарсан дүгнэлтийн дагуу ажлын хэсэг гарсан. Энэ ажил явмаар байна. Цаашдаа ажлаа хиймээр байна.Байнгын хороонд шууд хэлэлцүүлэг явуулъя.