2018.05.18

Л.Болд: Иргэдийнхээ Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хааж, боож болохгүй

Өнөөдрийн (2018.05.18/ УИХ-ын чуулган эхэллээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Л.Болд гишүүн санал хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Болд:

Үндсэн хууль зөрсөн үйл явдал Монгол улсад боллоо. ҮХ-ийн 16-р зүйлийн 16-д Үг хэлэх тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөтэй гэж байгаа. Гэтэл гэр хорооллын иргэд талбайд майхантай тайван жагсаал цуглаан хийж байгаа. Энэ хүмүүсийг хүчээр тараасан байна. Энэ бол балмад үйл ажиллагаа. Өнөөдрийн чуулганаар энэ асуудлыг ярих хэрэгтэй. Цагдаа нарыг хүчээр дуудаж тараалгасан байна. Яг үнэндээ цагдаа нарын 70-80 хувь гэр хороололд амьдарч байгаа. Яг адилхан асуудалтай хүмүүсийг нэгнийх нь эсрэг ийм зүйл зохион байгуулж болохгүй. Өмнө нь эрх чөлөөгөө эдэлж байсан. Өнөөдөр ингэж болохгүй. 1990, 2000 онд гудамжинд зогсож байсан бид ийм зүйл амсаагүй. Ийм учраас өнөөдрийн Их хурлын үдээс хойшийн хуваарьт өөрчлөлт оруулж Үндсэн хууль зөрчсөн энэ асуудлыг хэлэлцэж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байна.