УИХ-ын гишүүн, Монголын Хүнсчдийн Холбооны ерөнхийлөгч Д.Тэрбишдагвын мэндчилгээ
0
2011.12.02

УИХ-ын гишүүн, Монголын Хүнсчдийн Холбооны ерөнхийлөгч Д.Тэрбишдагвын мэндчилгээ

Монголын Хүнсчдийн Холбоо 1991 рны 12 дугаар сарын 6 –нд тэр үеийнХүнсний салбарын аж ахуйн нэгж үйлдвэрүүдийн удирдах ажилтнууд энэ салбарын төлөө мэдлэг аюун, сэтгэл зүрхээ зориулсан эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд санаа нэгдэн хуралдаж, Монголын Хүнсчдийн Холбоог үүсгэн байгуулсан билээ. Хүнсний салбарт ажиллагсдын нийтлэг эрх ашгийг хамгаалах, Монгол Улсын үндэсний аюулгуй байдлын нэгэн чухал баталгаа болох Хүнсний аюулгүйн баталгаат байдлыг хангахад төр, засагтаа туслан үйлчлэх, нэгдмэл зорилгын дор эвлэлдэн нэгдсэн энэхүү төрийн бус байгууллага үүсгэн байгуулагдаад эдүүгээ 20 жил болж байна.

Энэхүү хүндтэй ойг  тохиолдуулан Монголын Хүнсчдийн холбоо болон түүний салбар зөвлөлийн ажилтан ажиллагсад гишүүд, дэмжигчид, салбарын үе үеийн ахмадууд Та бүхэнд Монголын Хүнсчдийн Холбооны Удирдах зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлье. Хорин жил гэдэг байгууллагын хувьд богино хугацаа боловч Хүнсчдийн холбоо өнгөрсөн хугацаанд улс төр, эдийн засаг, нийгмийн шинэ тогтолцооны шилжилтийн үеийн сэтгэлгээний хямралыг даван туулж, хунсний аж үйлдвэрлэлийг бүрэн уналтад оруулахгүйн төлөө хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлын төлөө хөрөнгө мөнгө, техник, тоног төхөөрөмж, хүний нөөц зэрэг олон бэрхшээлийг үл харгалзан ихээхэн хүч чармайлт гарган ажилласан билээ. Энэ нөр их ажилд манай салбарын нийт хамт олон, тухайн үеийн удирдах болон инженер техникийн ажилтнууд, албан ажилчид үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэж байна.

 

Монголын Хүнсчдийн Холбоо нь өнөөдөр салбарын эрдэмтэн судлаачид, туршлагатай мэргэжилтнүүд, үйлдвэр  аж ахуйн нэгж, салбарын үе үеийн ахмад тэргүүлэх зэргийн инженерүүдийг эгнээндээ нэгтгэсэн, аж үйлдвэрийн салбарын нэр хүндтэй томоохон төрийн бус байгууллага болон хөгжиж байна. Монголын Хүнсчдийн Холбоо Хүнсний аж үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, эрх зүйн орчныг боловсронгүй болгох, хүнсний аж үйлдвэрийг хөгжүүлэх, хүнсний үйлдвэрлэл, хангамж,аюулгүй байдлын баталгааг  хангахад чиглэсэнхөтөлбөр, төсөл, бодлогын баримт бичгүүдийг батлан гаргах, тэдгээрийг бодит ажил болгон хэрэгжүүлэх үйлсэд өөрийн салбар зөвлөлүүд, нийт гишүүд, дэмжигчдээр дамжуулан бодитой хувь  нэмэр оруулж байгаа билээ.

 

Хүнсчдийн Холбоо цаашид ч Монгол улсын хүнсний бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэх ялангуяа экспортын баримжаатай, экологийнцэвэр хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд төр, засагт мэргэжлийн туслалцаа үзүүлэх, хүнсний үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай, хамтын ажиллагааг бэхжүүлэх, хүнсний хэрэглээ, эрүүл ахуйн аюулгүй байдлын талаар иргэдэд мэдлэг олгох, эерэг дадал зуршил төлөвшүүлэх, гишүүн байгууллагын нийтлэг эрх ашгийг хамгаалах талаар тавьсан зорилгоо хэрэгжүүлэхийн тулд гишүүд дэмжигчдийнхээ хүчинд тулгуурлан төрийн болон төрийн бус байгуулагуудтай бүх талаар хамтран нягт ажиллах болно. Та бүхэнд амьдралын сайн саихан, үйлдвэрлэл, бизнесийн их амжилт, эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе.

Идээ ундаа элбэг дүүрэн,  түмэн олон энх амгалан байх  болтугай.

УИХ-ын гишүүн МХХ-ны Ерөнхийлөгч Д.Тэрбишдагва

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.