Эрчим хүч хэмнэхэд хонины ноос тусална
2011.09.29

Эрчим хүч хэмнэхэд хонины ноос тусална

 
Хүн төрөлхтөн байшин барилга, орон гэрээ халаахад асар их хэмжээний энергийг зарцуулдаг. Иймээс энэ салбарт эрчим хүч хэмнэх нь их ач холбогдолтой. Ялангуяа өрөө тасалгааны ханыг дулаалах нь энергийг хэмнэх гол арга. Орчин үед энэ зорилгоор олон төрлийн материал хэрэглэж байгаа ч ихэнх нь ашиглалтын явцад агаарт элдэв хортой бодисыг ууршуул-даг учраас эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Иймээс эрчим хүчний хэмнэлттэй технологийг барилгад ашиглавал хөрөнгө мөнгөө хэмнэхээс гадна хүрээлэн буй орчныг хамгаалах сайн арга болох билээ.


Хонины ноос нь экологийн цэвэр бүтээгдэхүүн төдийгүй дулаалгын сайн материал гэдгийг манайхан мэднэ. Одоо үүнийг Шинэ Зеландын эрдэмтэд ч баталлаа. Тус улсын «Oregon Shepherd» компани хонины ноосоор дулаалгын материал үйлдвэрлэж, АНУ, Европын зах зээлд нийлүүлж байна. Бүхэлдээ байгалийн гаралтай бүтээгдэхүүн болох шинэ материал нь хоргүй, гал түймэрт тэсвэртэй, хөгцөнд идэгдэхгүй, төрөл бүрийн шавьж үүрлэхгүй төдийгүй дуу чимээг бүрэн тусгаарладаг аж. Хонины ноос зуны аагим халуунд сэрүүцүүлж, хүйтэнд дулаацуулдгийг монголчууд андахгүй. Харин «Oregon Shepherd» компани хонины ноосны эдгээр шинжийг улам сайжруулж, барилгын дулаалгын материал болгожээ.

Ноосон материал нь өрөөний дулааныг хадгалж, чийгийг шингээж, зохих хэмжээнд барьдаг аж. Мөн дулаалгын бусад материалтай харьцуулахад хөрөх, халах чадвартай учраас өрөө тасалгааны бичил уур амьсгалыг тогтмол байлгадаг. Түүнчлэн энэ материал бутардаггүй. Яагаад гэвэл ноос анхны хэлбэрээ хадгалах чадвартай байдаг билээ.

Экологийн цэвэр энэ бүтээгдэхүүнийг ашиглах, үйлдвэрлэхэд байгаль орчинд ямар ч хор хөнөөлгүй. Учир нь түүнийг үйлдвэрлэхэд уламжлалт дулаалгын материалаас 10 дахин бага эрчим хүч зарцуулдаг. Хамгийн гол нь ноос бол байгалийн сэргээгдэх нөөц. Түүнийг дахин боловсруулах боломжтой, мөн бүрэн задарч байгальд шингэдэг. Хонины ноосоор хийсэн дулаалгын материал нь формальдегид, азотын диоксид, хүхэр зэрэг төрөл бүрийн хортой бодисыг саармагжуулдаг юм байна.

Дулаалгын ноосонматериалыг монтажилж ядах юмгүй, маш хялбар. Түүнийг хананд хадаасаар хадахгүй, наах ч шаардлагагүй. Хонины ноосон материалаа хананд шүрших замаар «түрхдэг» юм байна.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.