Б.Баттөмөр: Гамшгийн үед хэрхэн ажиллах талаар хуулинд тодорхой тусгаж өгсөн үү?
2018.04.06

Б.Баттөмөр: Гамшгийн үед хэрхэн ажиллах талаар хуулинд тодорхой тусгаж өгсөн үү?

Өнөөдөр /2018.04.06/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

Орчин үед улсын нисэхийн үүрэг гамшигтай тэмцэхэд их чухалд тавигдаж байна. Зарим орны удирдагчдын хэлсэн үг байна. Байгалийн гамшигт зориулж агаарын нисэхэд хөрөнгө оруулдаг талаар. Монголд ган зуд, салхи шуурга их болж байна. Хуулинд гамшгийн үед яаралтай авах арга хэмжээний талаар ямар заалтууд тусгасан бэ?

 Баргиадын генерөл С.Отгонбаяр хариуллаа

Тусгай үүргийн нислэгийн заалтаар явна. Хамгийн сүүлд Отгонтэнгэр дээр ажилласан. Тоотой хэдэн онгоцтой. Үүрэг гүйцэтгэдэг. Бид тодорхой нөөцтэй учраас ямар ч цаг улиралд нислэг үйлдэхэд бэлэн байдаг.