2018.04.06

Ц.Гарамжав:Хуулинд төлөвлөгдсөн болон төлөвлөгдөөгүй нислэгийн зардлыг тодорхой тусгах хэрэгтэй

Өнөөдөр /2018.04.06/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав

Агаарын цэргийн хүчний боловсон хүчний болон бусад асуудлыг зохицуулахаар энэ хууль орж ирж байгаа гэж бодож байна. Агаарын цэрэгтэй холбоотой, алслагдсан орон нутагт ажиллаж байгаа иргэдийн асуудал байдаг. Жишээ нь үүргээ гүйцэтгэж байгаа 100 гаруй албан хаагчдын 600 гаруй сая төгрөгний урамшууллын асуудал 2013 оноос хойш шийдэгдэхгүй байгаа, энэ асуудлыг яаж шийдэх гэж байна вэ? Бас хариуцлагын асуудал. Ми-8 нисдэг тэрэгний асуудал шийдэгдсэн үү? Ослын оношлогоо, дүгнэлтээ манайх гаргаж чаддаггүй. Хариуцлагын асуудал сайжрах уу? Онцгой тохиолдолд нислэг үйлдэхдээ, зардлыг захиалагч тал хариуцна гэсэн заалт байна. Төлөвлөгдөөгүй нислэг гарч ирнэ. Энэ зардлыг ЗГ-ын нөөц хөрөнгөнөөс гаргана гэсэн ЭМЯ ны заалт ороогүй байна. Төлөвлөгдөөгүй зардлыг тусгах хэрэгтэй. Санхүүжилтийн асуудлыг төлөвлөсөн болон төлөвлөөгүй зардал гэж гаргая гэсэн санал байна.

 Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж хариуллаа

600 сая төгрөгний асуудал бол алслагдсан орон нутагт ажиллаж байгаа албан хаагчдад 5 жил тутамд мөнгө. Оны сүүлд энэ мөнгө олгогдсон. Яаралтай нислэг нөөцөөс санхүү шийдэгдээд Засгийн газарт асуудлаа тавиад нөөцөөс шийдүүлдэг учир нарийвчлан хуулинд тусгаагүй. Ми-8 ын нисдэг тэрэгний ослын талаар шүүхэд шийдэгдэж байгаа учир ярих боломжгүй байна.