Татварын багц хуулиудын шинэчлэлтэй холбогдсон МҮЭ-ийн холбооны санал
2018.04.10

Татварын багц хуулиудын шинэчлэлтэй холбогдсон МҮЭ-ийн холбооны санал

Татварын багц хуулиудын шинэчлэлтэй холбогдсон МҮЭ-ийн холбооны дараах саналыг гаргалаа.

Нэг. “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийн доорх заалтыг дараах байдлаар өөрчлөн тусгах саналыг хүргүүлж байна. Үүнд:
18.1.14. “Соёл урлагийн байгууллагууд, спортын холбоо, спортын клубын үйл ажиллагааг дэмжих зорилгоор өмчийн бүх хэлбэрийн байгууллагуудаас өгсөн 10 сая төгрөг хүртэлх хандив, түүнчлэн хөдөлмөрлөх эрх ашигтай холбогдох үйл ажиллагаанд зориулсан нийгмийн даатгалын шимтгэл, ХХОАТ-ыг шингээсэн цалингаас төвлөрүүлсэн гишүүнчлэлийн татварын шимтгэл” гэж найруулан өөрчлөх; 
18.1.15 заалтыг 18.1.16 болгон дугаарлах;
18.1.15 дах заалтад “хамтын гэрээний дагуу ажил олгогчоос олгож буй хоол, унаа, түлээ нүүрс, цахилгааны үнийн хөнгөлөлт, үзвэр үйлчилгээний олговор” гэсэн заалт оруулах;
24.4. Ашгийн бус үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд, төрийн бус байгууллага, үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас бусад албан татвар төлөгч тухайн татварын жилд үйл ажиллагаа эрхлээгүй бол дараагийн татварын жилээс эхлэн улирал бүр 60,000 төгрөгийн тогтмол татвар төлнө” гэж найруулан өөрчлөх; 
25.1.1. “Засгийн газар, Монгол Улсын Хөгжлийн банкны өрийн бичиг /бонд/-ийн төлбөр, хүү, анз” гэсэн заалтыг хасах;
25.1.7 дах заалтын ард 25.1.8, 25.1.9, 25.1.10 гэсэн заалтыг шинээр нэмж оруулан найруулах. Үүнд: 
25.1.8. Өндөр өртөгтэй мэс засал хийлгэхтэй холбогдож, тухайн хүнд зориулсан хандивын тоглолт, бусад орлогоос олсон орлого;

25.1.9. “Компани хувьцааныхаа тодорхой хувийг “Ажилчдад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд ажилтнууддаа эзэмшүүлсэн бол хувьцаанд ногдох орлогын тодорхой хэсэг”;

25.1.10. “Шинээр гэрчилгээ авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн гарааны компанийн гурван жилийн хугацааны бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого”;

26.5.4. “Улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс хойш гурван жилийн хугацаанд Инновацийн тухай хуульд заасан гарааны компанийн дотоодод шинээр үйлдвэрлэсэн инновацийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогод ногдох албан татварыг” гэсэн заалтыг хасах;

26.5.5. Энэ заалтыг “Биеийн тамир, спортын тухай хуулийн 26.2 дахь хэсэгт заасан стандартыг хангасан спортын барилга байгууламж, спортын заал, талбайн ашиглалтын үйл ажиллагаанаас олсон 20 хувьтай тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварыг” гэж найруулан өөрчлөх;

26.3 дах заалтыг “Албан татвар төлөгчийн мөнгөн хадгаламжийн хүү бодох бүрдээ банк санхүүгийн байгууллага нь суутган төлөгчийн үүрэг хүлээж хүүхдийн хадгаламжийн хуримтлалын орлого, өндөр насны тэтгэвэр авагчид төрөөс үзүүлж буй хувьцааны ногдол ашиг болон эх орны хишиг зэрэг хуримтлалын орлогоос бусад 100 саяас дээш төгрөгний хадгаламжийн хүүнд албан татвар ногдуулан суутгана” гэж найруулан өөрчлөх; 
Хоёр. “Хувь хүний орлогын албан татварын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн заалтуудад шинээр нэмэлт болон өөрчлөлтийг дараах байдлаар томъёолон оруулах саналтай байна. Үүнд, тус хуулийн:
5.3.2. “Монгол Улсад байнга амьдардаг орон гэртэй хувь хүн” гэсэн заалтыг “Монгол Улсад байнга оршин суугч бүртгэлтэй хувь хүн” гэж өөрчлөх; 
6.4.1 дэх заалтыг “Үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого” гэж засах;
7 дугаар зүйл. Үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого 
7.1. Албан татвар төлөгчийн үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод дараах орлого хамаарна: 
7.1.1. Ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу авч байгаа үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, тэдгээртэй адилтгах бусад орлого;
7.1.2 болон 7.1.3 дах заалтыг бүр мөсөн хасах;
7.1.6. Үндсэн ажлын газраас бусад хуулийн этгээд болон хувь хүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр ажил үүрэг гүйцэтгэж авсан цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, тэдгээртэй адилтгах бусад орлого гэж найруулах;
7.1.7. Бэлнээр олгосон хоол, унааны мөнгө гэсэн тус заалтыг хасах;
11 дүгээр зүйл. Албан татвар ногдох орлогод хамааруулахгүй шууд бус орлого гэж найруулах.
11.1.1-11.1.8 дах бүх заалтыг хасах;
11.2.1-11.2.7 хүртэлх заалтыг дээрх заалтын оронд дараах байдлаар өөрчлөн дугаарлах; Үүнд: 
11.1. Ажил үүргээ биелүүлэх нөхцөлийг нь сайжруулах зорилгоор ажил олгогчоос ажилтанд олгож байгаа дараах шууд бус орлогыг албан татвар ногдох орлогод хамааруулахгүй: 
11.1.1. Тухайн ажлын байранд ажлын цагаар ажиллуулдаг цайны газар, кафе, амралтын өрөөнд бүх ажилтныг адил нөхцөлөөр хоолоор хангасан;
11.1.2.Суурин газраас алслагдсан ажлын байранд ажилладаг ажиллагсдыг амрах байр, бусад үйлчилгээгээр хангах, тухайн ажлын байранд ирэх, буцахад нэгдсэн журмаар унаагаар үйлчилсэн;
11.1.3. Орон сууц худалдан авах, барихад зориулж, ажилтанд арилжааны зээлийн хүүгээс доогуур хүүтэй олгосон зээлийн хүүгийн зөрүү;
11.1.4. Эмчилгээний зардалд зориулж олгосон тусламж, дэмжлэг;
11.1.5. Ажил олгогчоос олгож буй албан томилолтын зардал;
11.1.6. Хууль тогтоомжийн дагуу ажил олгогчоос олгож буй хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, тэдгээртэй адилтгах бусад зардал;
Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 11.2.5 болон 11.2.7 гэсэн заалтын агуулга давхардаж байгаа тул 11.2.7 дах заалтыг хасаж дараах байдлаар оруулах нь зүйтэй. Үүнд:
11.1.7. Хамтын гэрээ, хэлэлцээрийн дагуу олгож байгаа хоол, унааны мөнгө, түлээ нүүрс, цахилгааны үнийн хөнгөлөлт, үзвэр үйлчилгээний олговор;
12.1.5. Үнэ төлбөргүйгээр бусдаас авсан хөрөнгө, бараа, ажил үйлчилгээ гэсэн ойлголтод юуг хамааруулж ойлгохыг тодруулж оруулах;
3 дугаар бүлэг. Албан татвар ногдох орлогыг тодорхойлох
14 дүгээр зүйлийг “Үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, амралтын олговор болон тэдгээртэй адилтгах орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох” гэж томъёолох;
14.1 дэх заалтыг “Үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, амралтын олговор болон тэдгээртэй адилтгах орлогод албан татвар ногдуулах орлогыг дараах байдлаар тодорхойлно” гэж оруулах;
МҮЭХ-ноос өгч буй саналын дагуу 7.1.1 болон 7.1.6-д заасан орлогоос нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлсөн шимтгэлийг хассан дүнгээр гэж оруулах;
18 дугаар зүйл болон 18.1 дэх заалтыг хасах;
20.1.1. Тус хуулийн 7 дугаар зүйлд заасан “Үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, амралтын олговор болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого олсон бол уг орлогын нийт дүнгээр” гэж найруулах;
20.1.2.”хүүгийн орлогыг нийт дүнгээр нь” гэсэн заалтыг хасах;
22.2.1. “Энэ хуулийн 17.1.1-д заасан орлогын дүнд 2 хувиар” гэж заасан байгаа нь тус хуулийн 17.1.1 болон 10.1.1 гэсэн заалтуудтай холбогдож байна. Эдгээр нь үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан, шилжүүлсэнтэй холбогдсон заалт байгаа бөгөөд энэ тохиолдолд татварын хувь хэмжээг шатлалтай болгох, тухайлбал, 
• 100 м.кв-аас бага бол 0,5 хувь;
• 100 м.кв-аас их бол 1,0 хувь;

23.1.5. Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргын болон Монгол Улсын Хөгжлийн банкны өрийн бичиг /бонд/-ийн төлбөр, хүү, анз гэсэн заалтын “хүү, анз” гэсэн үгийг хасах;
23.1.9 дэх заалтын дараа 23.1.10, 23.1.11, 23.1.12, 23.1.13, 23.1.14 гэсэн заалтуудыг нэмж шинээр оруулах; Үүнд:
23.1.10. “Улсын хэмжээний дундаж цалингаас доош цалинтай ажилтны цалингийн орлого” гэж оруулах ;
23.1.11. “Өндөр өртөгтэй мэс засал хийлгэхтэй холбогдсон онош оношлогооны зардал, эмч нарын зөвлөгөөний шийдвэр, төлбөр төлсөн баримттай хувь хүний орлого” гэж оруулах;
23.1.12. Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын шугамаар сонгуульт ажил хийж байгаа идэвхтэн сонгуультны урамшууллын орлого” гэж оруулах;
23.1.13. “Хоол, унааны үнийн хөнгөлөлт” гэж оруулах;
23.1.14. “Хүүхдийн хадгаламжийн хуримтлалын орлого” гэж оруулах;
24.1. Албан татвар төлөгчийн энэ хуулийн 7.1.1-7.1.5, 7.1.7-д заасан орлогод ногдох жилийн албан татварт дараах хэмжээгээр албан татварын хөнгөлөлт эдлүүлнэ гэсэн заалтын доод талын хүснэгтэд дараах засварыг хийж, өөрчлөн найруулах;

Албан татвар ногдуулах жилийн
орлогын хэмжээ /төгрөгөөр Албан татварын
хөнгөлөлтийн
хэмжээ
/төгрөгөөр/
0-6 000 000 хүртэл Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /ХХДХ/*
6 000 000 -12 000 000 хүртэл ХХДХ-ний 92,5 хувьтай тэнцэх 
12 000 000 -18 000 000 хүртэл ХХДХ-ний 85,0 хувьтай тэнцэх
18 000 000 -24 000 000 хүртэл ХХДХ-ний 75,0 хувьтай тэнцэх
24 000 000 -30 000 000 хүртэл ХХДХ-ний 67,5 хувьтай тэнцэх
30 000 000 -36 000 000 хүртэл ХХДХ-ний 60,0 хувьтай тэнцэх
36 000 000 ба түүнээс дээш - 
Жич: *”Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай” Монгол Улсын хуульд заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 жил тутамд шинэчлэн тогтоодог тул хуулийн зохицуулалттай уялдуулах нь зүйтэй. 
24.4 дэх заалтыг Монгол Улсын иргэн өөрийн татвар ногдсон орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан энэ хуулийн 24.3-т зааснаас бусад зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар зөвхөн хувьдаа, анх удаа орон сууцны барилга барьсан, эсвэл орон сууц худалдан авсан бол албан татвар төлөгчид 10,0 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний албан татварын хөнгөлөлт эдлүүлнэ гэж оруулах;
24.9.3 заалтын дараа 24.9.4, 24.9.5 гэсэн заалтыг дараах байдлаар нэмж оруулах;
24.9.4. “Ажилтанд олгож буй шагналд дагалдах 50,000 хүртэлх төгрөг”;
24.9.5. “Ашгийн төлөө бус төрийн бус байгууллагуудын идэвхтэн сонгуультан, гишүүдэд олгосон 100 мянган төгрөг хүртэл мөнгөн шагнал”; 
Гурав. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухайн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн доорх заалтыг дараах байдлаар өөрчлөн найруулах. Үүнд, тус хуулийн:
11 дүгээр зүйлийн: 
11.1 дэх заалтыг “Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 5 хувиар ногдуулна”.