2011.04.10

Ахмадуудад нөхөн сэргээх сувилал хэрэгтэй байна.

 

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар Дархан-Уул аймгийн Ахмадын хороогоор зочилж, тэдний өдөр тутмын үйл ажиллагаатай танилцлаа. Дархан-Уул аймгийн хэмжээнд 6,350 ахмад, өндөр настан амьдардагийн 5000 гаруй нь Дархан суманд аж төрдөг. Аймгийн ахмадын хороо одоогоос 3 жилийн өмнө өөрийн гэсэн байртай болж, үйл ажиллагаагаа эрчимжүүлжээ.

 

Ахмадууд долоо хоногт нийтийн бүжиг, хийн дасгал, шатар, даам тоглох зэргээр тун ч их идэвхтэй арга хэмжээ зохион байгуулдаг байна. Тэд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатартай уулзах үеэрээ аймгийн маань ахмадууд, өндөр настнуудад тулгамдаад байгаа хоёр том асуудал байгааг ахмадын хорооны дарга Д.Энхтайван хэлэв. Тэрбээр ахмадууд нийтийн тээврийн үйлчилгээг үнэ төлбөргүй авч чаддаггүй, бас манай аймгийн 6,350 ахмадад зориулсан нөхөн сэргээх сувилал байхгүй явдал. Дээрх асуудлыг өөрийн бололцоогоороо шийдэж өгөөч гэсэн хүсэлтийг Ж.Сүхбаатар гишүүндээ тавьсан. Мөн Зулзагын голд газар авч, өөрсдөө ногоо тариалж, арай хямд өртөгтэй хүнсний ногоог хэрэглэх бодолтой байгаа тухайгаа ч танилцуулсан юм.

 

Үүний дараагаар гишүүн Ж.Сүхбаатар Дархан сумын 13-р багийн Ахмадын холбооны байраар орж сонирхлоо. Энэ багт 250 гаруй ахмад байдаг бөгөө Дархан сумын 16 багийн 10 багийнх нь Ахмадын холбоо өөрийн гэсэн чөлөөт цаг өнгөрүүлэх байртай болсон бол үлдсэн 6 багийг байртай болгох хүсэлт ч мөн ахмадуудад байна.  Тэрээр “Ахмадууд нөхөн сэргээх сувилал байгуулах хүсэлт тавьж байгаа нь зүй ёсных бөгөөд орон нутгийн удирдлагуудад танилцуулж шийдвэрлүүлэхээр ажиллая” гэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.