М.Энхболд: Хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргад суралцах нь нийгмийн хөгжилд оруулж  байгаа хөрөнгө оруулалт
2011.03.30

М.Энхболд: Хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргад суралцах нь нийгмийн хөгжилд оруулж байгаа хөрөнгө оруулалт

"Зууны мэдээ" сонин хүүхдийн эрх, тэр дундаа Хүүхдийгзодож, шийтгэхийн эсрэг хэлэлцүүлэг явуулж байгаа. Тиймээс энэ удаагийнхаа дугаарт холбогдох албаны хүмүүсээс:


-
Эцэг, эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэх нэрээр зодож шийтгэх явдал түгээмэл гарах боллоо. Энэ нь хүмүүжлийн үр дүнтэй арга мөн үү?
-Зодож шийтгэснээр хүүхэд гэмтэж, цаашлаад эрүүл мэндээрээ хохирч, амь насаа алдах тохиолдол гарах боллоо. Энэ байдлыг зогсоохын тулд төрөөс ямар зохицуулалт хийх хэрэгтэй гэж та үзэж байна вэ? гэсэн асуултад хариулт авлаа.

-Танай сонин хүүхдийн эрх болон тэднийг зодож, шийтгэхийн эсрэг хэлэлцүүлэг явуулж байгааг сайшаан дэмжиж байна. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-ныг "Хүүхдийг зодож, шийтгэхийн эсрэг" хэмээн онцлон өөрсдийн мэдлэг хандлагаа өөрчлөх өдөр болгосон нь олон нийтэд ач холбогдолтой гэж үздэг. Насанд хүрэгчид бид хүний эрхийн тухай сайн мэддэг төдийгүй эрхээ хамгаалахаар тууштай тэмцдэг. Гэтэл өөрийнхөө халамж, асрамжид байгаа хүүхдийн эрхийн тухай бодохгүйгээр эрхийг нь өөрөөрөө дамжуулан хэрэгжүүлэхдээ тэднийг  далайлгах. хүмүүжүүлэх нэрээр зодож шийтгэх нь хүний эрхийг дээдлэх ардчиллын зарчимд төдийгүй, удмаа гэх хүнлэг сэтгэлтэй хэний ч амьдралд тохирохоо больжээ. Иймд эцэг эх, насанд хүрэгч бүр хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргад суралцах нь нийгмийн хөгжилд оруулж байгаа үнэтэй хөрөнгө оруулалт юм.

-Зодож шийтгэсний улмаас хүүхэд гэмтэж, эрүүл мэнд, амь насаараа хохирох байдлыг таслан зогсоох бодлого, үйл ажиллагааг тууштай дэмжиж байна. Энэ чиглэлээр хэд хоногийн өмнө "Дэлхийн зөн" олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлдэг "Хүүхэд насыг хайрлая" ээлжит зөвлөлгөөнийг зохион байг "Хүүхдийн эсэн мэнд амьдрах, аюулгүй байдлыг хамгаалах"-д хамтран ажиллах санаачилга дэвшүүлж, талуудад хандсан. Бидний саналыг Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн нэгдсэн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын чөлөөт сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, хүүхдийн төлөө иргэний нийгмийн байгууллагуудын сүлжээ болон цагдаа, прокурор, өмгөөлөл, шүүхийн байгууллагууд төдийгүй олон улсын Жи-Си-Ай байгууллага дэмжин хамтын ажиллагааны "САНАМЖ БИЧИГ"-т өчигдөр гарын үсэг зурлаа. Санаачилгын хүрээнд орон нутаг, иргэд, олон нийтийн дунд уулзалт хэлэлцүүлэг өрнүүлж сурталчлахаас гадна болзошгүй эрсдэлээс өөрийгөө хамгаалах талаар хүүхдүүдийн дунд олон талт нөлөөллийн үйл ажиллагааг өрнүүлэхээр төлөвлөж байна. Энэ арга хэмжээний үр дүнг энэ оны зургадугаар сарын 1 -нд орон нутагт, есдүгээр сард бүсийн аймгуудад, арваннэгдүгээр сард Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлд хэлэлцэж, зохицуулалтаар хангаж ажиллах болно. Санаачилгыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах салбар дундын ажлын хэсгийг Эрүүл мэндийн дэд сайд, ХТҮЗ-ийн гишүүн Ж.Цолмон тэргүүлэн ажиллаж байгаа. Та бүхнийг ажлын хэсэгтэй хамтран ажиллахыг урьж байна.

-Эрх нь зөрчигдсөн хүүхдийг хамгаалах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх тусгайлсан төсөв байдаг уу?

-Монгол Улс Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийг баталмагц нэгдэн орсон орны хувьд хүүхдийн асуудлыг хамаарах Засгийн газрын байгууллагын бүтцийг 1991 оноос бий болгон тогтвортой ажиллуулж байна. Хууль зүйн орчноо дагаж бүх шатны Засаг дарга хүүхдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг бүрэн эрхийн хүрээнд хамаардаг. Үйл ажиллагааны нийтлэг төсөв зардлыг улс, орон нутгийн төсвөөс гаргадаг. Зарим тохиолдолд хамтарсан гэрээ, төсөл хөтөлбөрт зориулан тусгайлсан төсөв, санхүүжилтийг төрөөс, тусгай сангуудаас гаргаж байна. Эрх нь зөрчигдсөн хүүхдийн хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон улсын байгууллагын хөгжлийн тусламжийн тодорхой хэсэг зориулагдаж байна. Цаашид энэ чиглэлээр эх үүсвэрийг төдийгүй үр ашгийг нэмэгдүүлэхэд анхаарах болно.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.