2017.12.28

Я.Содбаатар: АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөл ямар учиртай байгууллага вэ?

“Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн талаарх асуудлыг хөндлөө. 

УИХ-ын гишүүн Я.Содбаатар

УИХ өнгөрсөн жил “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. АТГ-ыг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлийн чиг үүргээ илүү анхаарч ажиллах ёстой гэж хардаг.

Сүүлийн үед танай байгууллагын дэргэд Олон нийтийн зөвлөл гэж байгууллага байна. Хуулиар ямар зорилготой байгууллага юм бэ? Хараад байхад улс төрийн зорилготой хүний нэр төрд халдаад байгаа харагдах юм. Эсвэл танай байгууллагатай хамтарч ажиллаад, та нар шалгаж байгаа хэргээ тэдэнд өгөөд байна уу?. Тэдний ярьж байгаа зүйлсийг харахаар хууль эрхзүйн наад захын мэдлэг боловсрол муу, төрийн албаны хүний наад захын ёс зүйгүй харагдах юм.

Энэ ямар чиг үүрэгтэй хүмүүс юм бэ? Энэ цаашаа тэлж яам, аймаг бүрд  3 хүний бүрэлдэхүүнтэй баг болох нь?

АТГ нэг төрлийн хяналтын чиг үүрэг гүйцэтгэж байгаа нь үнэн гэхдээ төрийн захиргааны төв байгууллагууд болон аймаг бүр тусдаа хуулиар өөр хяналт шалгалт хийдэг байгууллагууд бий.

Ялангуяа сонгууль дөхөөд ирэхээр танай ОНЗөвлөл та нарт дийлдэхээ болих вий дээ?