АТГ төрийн өндөр албан тушаалтнуудыг шалгаж чадаж байгаа юү?
“Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуув.
Цэвэр агаар сан гэж бохир агаар сан болчихсон гээд бөөн юм болоод байсан. Хэрвээ цэвэр агаар сан цэвэрхэн ажилласан бол бид утаа ярих шаардлагагүй. УИХ-ын гишүүдийн хийдэг ажил утааг болиулдаг биш харин хууль тогтоомжийг нь гаргаад ЗГ ажиллах ёстой.
АТГ-т шалгагдаж байсан цэвэр агаар сан ер нь хэдий хэмжээний хохирол гаргаад хэдэн хүн шалгагдаж ямар ямар арга хэмжээ авсан бэ?
Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг танайх руу шилжүүлснээр тусгай чиг үүргийн хичнээн хүнийг шалгасан бэ?
Сүүлийн үед АТГ-ын төсөв данхайж байна гэж яриад бгаа энэ мэдээлэлд тодорхой хариу өгөөч. Танайх багууллагдснаас хойш хичнээн хэмжээний мөнгийг улсад нөхөн төлүүлж хохиролгүй болгосон бэ?
Улстөрийн намын санхүүжилтийн асуудлыг шалгаж болох уу?
АН нам даргынхаа сунгааг хийхдээ 5 хүн 250 сая төгрөг нийлүүлж хийсэн. Ардын нам сая хурал хийхдээ өчнөөн мөнгө тал талаасаа гаргаад хийсэн.
Танайх Баасанхүүгээ л оролдож байвал болоо гээд бусдын гар хөл болоод явдаг залуучуудыг их ашиглах болж. Прокурорын мөрдөнд асуудал тавья гэхээр байхгүй болчихсон. Өөрсдөд нь өөрсдийнх нь тухай асуухад хэцүү болчихоод байна. Төрийн өндөр албан тушаалтнуудыг ялангуяа шүүгч прокурорын асуудлыг та нар шийдэж чадаж байгаа юү.
АТГ-ын дарга Х.Энхжаргал хариуллаа.
2014 онд прокурорын дэргэдэх мөрдөнг 47 хүнтэй байхад нь татан буулгаад 27 орон тоог нь АТГ шилжүүлж өгсөн.
Одоо ажиллаж байгаа орон тоо 172 хүн байгаа. Бусад асуудлыг Баасанхүү гишүүнд хариултыг өгье.