2017.12.28

Б.Бат-Эрдэнэ: Утааны асуудлаарх ажлын хэсэгт намайг багтаагаарай

УИХ-ын чуулганаар "Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай Монгол Улсын Их Хурлын 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл"-ийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэнийн хэлсэн үгийг хүргэж байна.

Энэ асуудлыг дэмжиж байна. АТГ-ын дарга байгаа учраас асуух зүйл байна.

Нэгдүгээрт, оффшортой холбоотой асуудал их яригдсан. Өнөөдөр Монгол улсад хүчин төгөлдөр хууль эрхзүйн хүрээнд оффшорт данс эзэмших эрх нь нээлттэй байна уу? ААНэгжүүдийн захирал энэ дансыг эзэмшиж болдог юм байжээ гэж бодоход УИХ-ын гишүүд, төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс бол яав ч болохгүй гэж би ойлгоод байгаа.

УИХ-д ойлголтын зөрүү гараад байгаа юм. Бонд зээлтэй холбоотой асуудал дээр мөн адил. "Бонд, зээлээс манай компани авч ашиглаж байгаа, төсөл амжилттай хэрэгжиж байгаа, үүнд огтоос буруу зүйл байхгүй" гээд байгаа. Би оффшортой адил УИХ-д байгаа болон нэр дэвших гэж байгаа хүн бол бонд, зээлээс мөнгө авсан байж болохгүй л гэж бодож байгаа. Үүнийг ухамсарлах хэрэгтэй.

УИХ-д байгаа хүмүүс өөрийн өндөр албан тушаалынхаа нэрээр төрийн мөнгөнөөс авч болохгүй л гэсэн байр суурьтай байж, ярьдаг. үүнээсээ болж зарим хүмүүст загнуулж, зандруулаад байна. Та үүн дээр тодорхой хариулт өгөөч?

Утааны асуудал гамшиг болчихоод байна. УИХ жил бүр анхаарал хандуулж, төсөв хөрөнгө суулгаж байсан. Утаагүй зуух, түлш гээд...эдгээр төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлсэн компаниудыг урагшгүй байдлаас бол хууль хяналтын байгууллагаар шалгагдаж, үүнээс болж нийтдээ туулширсэн үзэл, ойлголттой болчихоод байна.

УИХ-ын Дарга өнөөдөр утаатай холбогдуулан ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргалаа. Уг нь үүнийг Засгийн газар, Хот хариуцах ёстой. Гэхдээ өнөөдөр гамшгийн хэмжээнд хүрчихсэн байгаа учраас УИХ анхаарал хандуулж байна. Энэ ажлын хэсэгт намайг багтаагаарай. Би 5-р сургуулийн хажууд яг голомтод нь амьдарч байгаа.