Х.Нямбаатар: "Стандарт" банкнаас зээлсэн мөнгө "Эрдэнэт үйлдвэр"-ийн аль дансанд орж, хэрхэн зарцуулсныг асууна
2018.02.13

Х.Нямбаатар: "Стандарт" банкнаас зээлсэн мөнгө "Эрдэнэт үйлдвэр"-ийн аль дансанд орж, хэрхэн зарцуулсныг асууна

Өмнөд Африкийн “Стөндарт” банкнаас “Эрдэнэт үйлдвэр"-ийн 51 хувийг барьцаалж зээл авсан асуудлаар УИХ-ын нэр бүхий таван гишүүн Ерөнхий сайдад асуулт тавьж байгав юм байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатараас тодрууллаа.

-Хувийн компанийн зээлсэн мөнгөнд “Эрдэнэт үйлдвэр” баталгаа гаргаж, эцэст нь өрөнд орсон гэх асуудал олон жил яригдлаа. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Энхболд, Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ бид Ерөнхий сайдад асуулт тавьж байгаа. "Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг зээлийн баталгаанд гаргасан. Үүнээс болж Арбитрын шүүхээс 99 сая ам.доллар төлөх шийдвэр гаргасан байна. 51 хувийг баталгаанд гаргах процөсс нь хууль тогтоомжийн дагуу байсан юм уу, хэн гэж албан тушаалтан ямар шийдвэр гаргасан бэ гэдгийг асууж байгаа. Мөн “Стандарт” банкнаас зээлсэн мөнгө “Эрдэнэт үйлдвэр”-ийн ямар харилцах данс руу орж, хэрхэн зарцуулсныг асууж байна.

Жаст” группийн захирал Ш.Батхүүг "Эрдэнэт үйлдвэр"-ийн тамга тэмдгийг хуурамчаар гаргаж, баталгаа гаргуулсан гэж ярьдаг. Гэвч хэрэг дээр ажилласан нэр бүхий хүмүүс хэвлэлээр ярихдаа “Стандарт” банкнаас зээлсэн мөнгө “Эрдэнэт үйлдвэр”-ийн гадаад дахь харилцах дансаар орж, гарсан гэдэг. Энэ бол яавч хэн нэгний өмнөөс хуурамчаар баталгаа гаргасан байх боломжгүй гэж харагдаж байгаа юм.

-Хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийг баталлаа. Таны хувьд хаврын чуулганаас ямар үр дүн хүлээж байгаа вэ?

-Дэгийн тухай асуудал нийгэмд бухимдал төрүүлж байна. УИХ-ын чуулганы ирц хүрэхгүй, бусдын өмнөөс кноп дарах зэрэг олон асуудал бий. Гадаад улсуудад хуралдааны ирцийг хангахын тулд парламентын дэргэд парламентын цагдаа гэдэг бүтэцтэй байдаг юм билээ. Мөн хуралдаа ирэхгүй бол цалингаас нь хасдаг юм байна. Тиймээс хаврын чуулганаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуулийг боловсронгуй болгох хүлээлт байна. Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх ёстой гэж бодож байгаа.

Үндсэн хуулийг 2000 онд өөрчилснөөс хойш нэг хүн насанд хүрэх хүртэл хугацаа өнгөрчихлөө. Энэ хугацаанд дордуулсан долоон өөрчлөлт, дордохын долоо гэх мэтээр өөрчлөлтийг шүүмжилж ирсэн.

Тиймээс бид өмнөх өөрчлөлтүүд үнэхээр дордуулсан эсэхийг нэг тийш болгох нь зүйтэй. Парламентын засаглал уу, Ерөнхийлөгчийн засаглалаар явах уу гэдгээ шийдвэрлэх хэрэгтэй. Ингэхийн тулд Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг амь оруулж, хэд хэдэн дүрэм тогтоох ёстой гэсэн байр суурьтай байна.

-Намрын чуулганыг үр дүн муутай ажиллалаа гэх шүүмжлэл байна. Чуулганы үр дүнг юу гэж харж байгаа вэ?

-Намрын чуулган өмнөө тавьсан олон зорилго, зорилтоо шийдвэрлэсэн. Эдийн засгаа өөд нь татах, өсгөх, олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах олон шийдвэр гаргалаа. Үр дүн нь эдийн засгийн өсөлтөд тодорхой нөлөөлсөн байх. Эдийн засгийн бодит өсөлт 5.8 хувь болсон.

Түүхэндээ хоёр дахь удаагаа алтны нөөц 20 тон давлаа. Валютын нөөц 3.2 тэрбуг ам.долларт хүрсэн. Хамгийн сүүлд л гэхэд эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх шийдвэр гаргалаа Мөнгө угаах, терроризмтой тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруула: хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн.

Олон улсын санхүүгий» байгууллагуудаас манай улсад дөрвөн гол үндэслэлээр шаардлага тавьдаг. Энэ үүднээс мөнгө угаах төрроризмын эсрэг хуулийн хэлэлцэхээр боллоо. Үүнээс гадна би намрын чуулганаар хоёр асуудал хэлэлцэж чадаагүйд сэтгэл дундуур байгаа.

Нэг нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж чадсангүй. Үүнийг зоригтой барьж авах хэрэгтэй. Хоёрдугаарт, томоохон төсөл хөтөлбөрүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулж, хөдөлгөх ажлыг намрын чуулган хийж чадсангүй. Ерөнхийдөө намрын чуулганы хугацаанд улс төрийн хувьд нэлээд донсолгоотой байлаа. МАН түүхэндээ анх удаа өөрийн Засгийн газраа огцруулж, шинэ Засгийн газар байгуулах үйл явц өрнөсөн. Одоо “32, 33-ын” бүлэг гэж үндсэндээ байхгүй болж байна. Тиймээс бид дахиж ямар үндэс шалтгаанаар огцруулсан асуудлыг яримааргүй байна.

-Олон улсын санхүүгийн байгууллагаас манай улсад дөрвөн асуудлаар шаардлага тавьж байгаа гэсэн. Эдгээрийг тодруулна уу?

-Нэгдүгээрт, манай улс Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гаргаж, гэмт хэрэг, авлига, албан тушаапын улмаас олсон орлого, эд зүйлийг бүгдийг нь өршөөчихсөн. Мөн Эрүүгийн хуулиар өршөөл үзүүлж, цагаан захтнуудын хэргийг өршөөлөө гэдэг үндэслэлээр олон улсын санхүүгийн байгууллагуудаас дарамт, шахалт үзүүлж байгаа. Үүний улмаас манай улсыг "Хар, саарал жагсаалт”-д оруулах тухай ярьсан. Хоёрдугаарт, Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаагаар эх үүсвэр нь тодорхойгүй мөнгө эргэлдэж байна гэдгийг ярьж байгаа, Гуравдугаарт, манай банк санхүүгийн систем дэх мэдээлэл харилцан солилцоо тодорхой бус байна гэж байгаа. Тиймээс хуулийн орчноо сайжруулахыг зөвлөсөн юм.

Сэтгүүлч Б.Цэнд-Аюуш