2018.02.12
Д.Сугарын нэхэмжлэлтэй Ц.Даваасүрэнд холбогдох хэргийн шүүх хурал хойшлогдов
Иргэн Д.Сугар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнг нэр төрд халдсан үндэслэлээр шүүхэд өгсөн. Өнөөдрөөс Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хурал товлогдсон ч хариуцагчийн талаас нотлох баримт хэрэгт хавсаргах хүсэлтийн дагуу шүүх хурал 3 дугаар сарын 9-нийг хүртэл хойшлогдсон байна.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: Үндсэн хуулийн цэц өөрдийгөө халдашгүй байдлаар хамгаалдаг. Цэц дотор гэмт хэрэгт удаа дараа холбогдсон нөхдүүд байгаа. Тухайлбал Д.Сугар. Адилхан л байх ёстой. Үндсэн хуулийн дагуу ижил эрхээ эдлээд Д.Сугарыг явуулах хэрэгтэй. Ингэвэл хууль ёсны шийдвэр гаргаж байна гэж харна.