2018.02.09

Г.Тэмүүлэн: Манайх шиг цөөн хүн амтай улсад маргаантай сэдэв бол цагаачлалын асуудал байдаг

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар “Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн цагаач иргэдийн тоо болон хүн амд эзлэх хувийн асуудлыг хөндөж, тодруулсан юм. 

УИх-ын гишүүн г.тэмүүлэн

"Манайх шиг цөөн хүн амтай улсад маргаантай нэг асуудал бол энэ цагаачлалын асуудал байдаг. Монгол улсад оршин суух цагаач иргэдийн тоо нийт хүн амын 0,4 хувиас ихгүй байна гэж хуулийн төсөлд оруулж ирсэн байна. Энэ 0.4 хувь гэдэг тоо хэмжээ хэр үндэслэлтэй тоо вэ? Хэзээ, ямар судалгаа дээр үндэслэж тогтоосон юм бэ?

Энэ төсөлд жилд 100 хүн гэж хэмжээг зааж өгснөөс харвал 2018-2020 он гээд 300 хүний асуудал яригдаж байна гэж ойлгож байна. Тоог яг хязгаарлаж барьж чадаж байна уу.

Цагаач хүний хүүхэд шууд цагаач болдог гэж та ярилаа. Тэгэхээр, Тухайлбал энэ 300 хүн үр хүүхэд төрүүллээ гэхэд энэ тоо 1000 хүрээд явчих нөхцөл харагдаад байна. Тэгэхээр эрхзүйн орчноо эргэж харах цаг болсон юм биш үү? Энэ тоо хэмжээг шинэчлэх асуудал байгаа юм биш үү гэж асуумаар байна.

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн хариулав

Гадаадын иргэний эрхзүйн байдлын тухай хууль 1993 онд батлагдаж, 2010 онд шинэчлэн найруулсан.

Энэ тоог бид судалж үзсэн юм. Цагаач ангиллаар амьдарч байгаа иргэдийн тоо, өсөлтийн хэмжээг тодорхойлсон судалгаа байдаг. Үүнд үндэслэж тогтоосон. Хуулиар жил бүх УИХ тоог тогтооно гэсэн байдаг. Гэхдээ хараад байхад энэ тоонд ер нь “хүрдэггүй”. Энэ тоог оролдох шаардлагагүй болов уу гэж үзэж байна. 100 гэдэг тоо бол дээд хязгаар юм. Танд шинээр цагаачилсан иргэдийн тоог хэлье.

 2011 онд шинээр 2 хүнд, 2012онд 6, 2013 онд огт олгоогүй, 2014 онд 8 хүн, 2016 онд 4 хүн, 2017 онд 2 хүнд шинээр олгосон байна.

Өөрөөр хэлбэл жил бүр 100 хүнд бус 4-5 хүнд олгодог багцаа тоо байгаа. Харин хүүхэд нь энэ тоонд ордоггүй