2018.02.09

Б.Баттөмөр: Манай улс цагаач иргэдтэй холбоотой ямар бодлого баримталж ажиллах вэ?

Өнөөдөр /2018.02.09/ УИХ-ын нэгдсэн чуулганаар “Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр цаашдаа цагаач иргэдийн тоо 8 дахин бага бид сайн ажиллаж байна гээд суух уу? Эсвэл өөр бодлогоор ажиллах уу?  гэж тодрууллаа. Мөн гадаадын иргэдийн эрх ашгийг хамгаалах тал дээр анхаарах хэрэгтэйг сануулсан юм.

Монголчууд гадаадад их зорчиж, цагаачилдаг. Гэхдээ гадаадаас манайд ажиллаж байгаа иргэдтэй хатуу ханддаг. Жишээ нь Вьетнамаас орж ирсэн засварчдын асуудал байна. Хэвлэл мэдээллээр янз бүрийн мэдээлэл гардаг, мөнгө татдаг ийм асуудал байна. Харин Вьетнамд манайхан ажилладаг. Ихэвчлэн эмэгтэйчүүд байдаг. Вьетнамын засгийн монгол улсаас олон хүмүүсийг сургах хүсэлтэй байгаа. Гадаадын иргэдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг байгуулна гэж байсан. Энэ асуудал юу болж байна.

Өндөр хөгжилтэй орнуудад цагаачид баялаг бүтээдэг. Манай улс ямар бодлого баримталж ажиллах вэ?

Бидэнд чадахгүй зүйл их байна. Эмнэлэг эрүүл мэндийн салбарт чадвартай хүмүүс ирж ажиллахад дэмжих хэрэгтэй гэж боддог. Боловсролын салбарт чанартай мэргэжилтэн шаардлагатай байна. Хөдөө аж ахуй эрчимжүүлэх, сайжруулах хэрэгтэй. Цаашдаа цагаач иргэдийн тоо 8 дахин бага бид сайн ажиллаж байна гээд суугаад байх юм уу?

Өндөр албан тушаалтай хүмүүс гадаадад айлчлаад ирэхээрээ гадаадад ажиллах хүчний квотыг нэмсэн гэдэг. Энэ бол төрийн бодлого биш гэж боддог. Монголчууд эх орондоо элэг бүтэн амьдрах хэрэгтэй ш дээ.

Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн хариуллаа

Монгол улсад удаан хугацаагаар оршин сууж байгаа 377 Вьетнам иргэн байна. 230 нь хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй,82 нь хөрөнгө оруулсан, 32 иргэн МУ-ын иргэнтэй гэр бүл болсон иргэд байна.

Гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч авах хуулиар гадаадад ажиллах хүмүүсийн квот шийдэгддэг.