Н.Учрал: Ижил хүчин чадалтай сургуулийн барилгууд өөр төсвөөр баригдаж байгааг цэгцэлнэ
Улсаас болон хувиас хийсэн хоёр цэцэрлэг өөр өөр өртөгтэй байх тохиолдол бий. Нэг цэцэрлэг нь 1 тэрбум төгрөгийн өртгөөр баригдаж байхад нөгөө нь 1.5 тэрбум төгрөгний өртгөөр баригддаг гажиг тохиолдол бий. Тиймээс УИХ-ын гишүүн Н.Учрал Ижил хүчин чадалтай, бүтээн байгуулалтын ажлууд нь адил өртөгтэй байх ёстой гэж үзээд Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль санаачиллаа.
УИХ-ын гишүүн Н.Учрал: Барилгын зураг төсөвгүй маш олон ажлууд хийгдэж байгаа. Өнөөдөр төрийн үйлчилгээний албан хаагч нарын цалин яагаад ийм бага түвшинд учир нь норм нормативыг нь хуулиндаа тусгаж өгөөгүйд оршино. Нэг ёсондоо орон тооны үлгэрчилсэн норм, норматив байвал төсвийн захирагчид олгогдсон мөнгөөр тэдэн хүнд тийм хэмжээний цалин өгнө гэдгийг энэ хуулиар тусгаж өгснөөр маш олон орон тоо болгосон энэ данхар бүтцийг байхгүй болно. Ингэхгүй бол маш бага цалинтай, олон орон тоотой байх асуудал төсвийн байгууллагуудад үүссэн байна.