2018.01.26

Д.Тэрбишдагва: Оюутолгойтой холбоотой асуудлыг шалгах хэрэгтэй байна

Өнөөдөр /2017.01.26/ УИХ-ын нэгдсэн чуулган эхэллээ. Чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалтай холбоотой гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва даргын зөвлөлийн хурал дээр Оюунтолгойн асуудлыг ярьж өгөхийг хүслээ. Мөн байнгын хороод хурлаа цаг тухайд нь хийж, асуудлаа ярилцаж явахыг сануулсан юм.

Их хурлаас ажлын хэсэг гаргаад Оюутолгойтой холбоотой асуудлыг эргэж шалгаж үзэх хэрэгтэй байна. Бид 2010-2012 онд  хийсэн шалгалтаар 1,8 тэрбум долларын зөрчил илэрч байсан. Одоо сүүлийн 6 жилийн асуудал байна. Бид гадны байгууллагыг муулахаас илүүтэйгээр,бид гаднын хүмүүсийн өмнө бөхөлзсөнөөс болж ийм байдалд орсон. Өнөөдөр даргын зөвлөлийн хурал дээр Оюунтолгойн асуулыг ярьж өгөөч.

Байнгын хороонууд хуралдахаа болилоо. Төмөр зам, Нисэх онгоцны буудал гээд ярих асуудал их байна. Өөрийнхөө ажиллаж байгаа байнгын хорооны тухай л ярьж байна. Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо өчигдөр чуулганы үеэр хуралдсан. Товлосон өдөр цагтаа хуралдаж, асуудлаа яримаар байна. Ирэх 7 хоногт идэвхтэй ажиллая. Татвар, бизнес шатахуунтай холбоотой асуудлаа ярьж иргэдэд зөв мэдээлэл өгөх хэрэгтэй .