2018.01.12
Б.Бат-Эрдэнэ: Нөхөн олговор авч чадаагүй үлдсэн хүмүүс олон байдаг
Өнөөдөр /2017.01.12/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн олон хүмүүсийн гэр бүл өмнө нь олгогдож байсан нөхөн олговрыг авч чадаагүй гэсэн гомдолтой байдаг. Энэ удаагийн хуульд энэ асуудал шийдэгдэгдэхээр тусгагдсан уу ? гэсэн асуулт асуулаа.
Олон хүмүүс өмнө нь үзүүлж байсан нөхөн олговроо авч чадаагүй хаана хандах вэ? гэж асуудаг. Энэ хуулиар нэг мөр шийдэж өгсөн үү?
Хэнтий аймгийн Галшар сумын Мэргэн-бандид гэж хэлмэгдсэн хүн байдаг. Энэ хүний нэр төрийг сэргээх талаар Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс, Тагнуулын Ерөнхий газар, Улсын дээд шүүхэд удаа дараа хүсэлт гаргаж байсан. Энэ асуудлын яаж шийдсэн бэ?