2017.12.14

О.Баасанхүү: Хэлмэгдүүлэлтийн сэдвийг хаах сонирхол хэнд байна вэ?

 "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

 УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ач зээ, түүний үр удам гээд цааш явна. 400 хүн байгаа гэсэн тоо хэлж байна. Энэ зөвхөн үр хүүхдийнх нь л тоог хэлж байна уу? үүнээс бус ач зээ гэвэл маш их тоо гарна. Тоог хэрхэн тогтоосон вэ? 70-92 настай хүмүүсийн үлдсэн хэдэн гэр бүлийг бол онцгой анхаармаар байна. 5-6 настай байхад нь эцэг эхийг нь хэлмэгдүүлсэн тэдгээр хүмүүс хамгийн багаар тэтгэвэр тогтоолгосон байдаг.

тэдний амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр ажил хиймээр байна.

Үүнийг зохицуулж чадсан уу? хоёрдугаарт нь 2020 он гэхэд л дуусгана гэж байна. Энэ сэдвийг хаах л сонирхолтой байх юм. МАН-ын үед л хаах гээд ингэж байгаа юмуу? Хэлмэгдүүлэлтийг цагаатгах энэ ажил дуусахгүй ээ. Оросын нууцад байгаа архив бүрэн нээгдсэн юмуу? Түүхээс харахад Халимаг, Тува, Өвөр монголчууд хүмүүст бас хэлмэгдсэн шүү. Энэ төсвийг хэрхэн тооцож гаргаж ирэв ээ? энэ чинь их хядлага болсон шүү дээ.

Улсын Ерөнхий прокуророос асууя. бичиг баримтаа хөөцөлдөж байтал 2 жил болдог. Хугацааг ингэж зааж өгөлгүй 20 жил болгож болохгүй юу?

Цагаатгах комиссын дарга, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав дарга хариуллаа

Үнэн энэ их хядлага болсон. ЯГ үр хүүхэд нэртэй, устай хаягтайгаа 400 хүн байгаа. Харин ач зээ гээд хөөвөл үл дуусах зүйл болно.Бидний хувьд энэ хүмүүст нэг хоногийн өмнө ч гэсэн асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Хууль бол тодорхой зорилтыг биелүүлэх гэж орж ирдэг. Ингэж тоочиж 15 тэрбум төгрөгийг оруулж ирж байгаа. Энэ хууль бол хэлмэгдсэн улсууд зовж тарчихсан шиг их замыг туулж орж ирсэн.